Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо
Дотоод мэдээ

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

Урлаг Урлаг10/12/2025Шинэчлэгдсэн:10/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Enjoy AI–2025” олон улсын уралдаанд Монголын тал нутгийн хүүхдүүд бахархам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа.

Нийслэл хотоос 1000 гаруй километрийн алсад суралцаж буй Unitel STEAM HUB-ийн бяцхан инженерүүд олон улсад зохион байгуулагддаг робот, кодчиллын “Enjoy AI” тэмцээний Монгол Улсын анхдугаар шатанд түрүүлж, эх орноо төлөөлөн дэлхийн аваргын тайзнаа өрсөлдөхөөр мордсон юм.

Монгол орон даяар цахим хуваагдлыг бууруулж, хүүхэд бүрд инженер, технологийн суурь мэдлэг олгох зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн орон нутгийн сурагчид дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль эх орондоо авчирлаа.

· Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB-ийн Ч.Баттулга багштай баг

“Дроне- Кодчилол” төрөлд Р. Ууганбаяр 1-р байр “Алтан медаль”

· Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB-ийн Ч.Баттулга багштай “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар 2-р байр “Мөнгөн Медаль”

· Дархан -Уул аймгийн Unitel STEAM HUB-ийн Т.Энхжаргал багштай Н.Амин-Эрдэнэ , Б.Содгэрэл нар “Дэлгэцгүй Кодчилол” төрөлд 3-р байр хүрэл медалийн эзэд боллоо.

Юнител групп 2022 оноос эхлэн хүүхэд багачуудад амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран технологи, инженерчлэлийн мэдлэг эзэмшиж, үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг бүтээж, цахим хуваагдлыг бууруулах зорилгоор байгуулж эхэлсэн Unitel STEAM HUB орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хөтөлбөр болон өргөжив.

Өдгөө Монгол орны 21 аймагт STEAM сургалтын техник, хэрэглэгдэхүүнээр бүрэн тохижуулсан 22 танхимд 3144 хүүхэд 5 төрлийн 10 түвшний сургалтад амжилттай хамрагдаж төгсөөд байна.

Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас зүүн хязгаар Дорнод хүртэл, 2390 км-ийн зайтай хоёр аймгийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид хичээллэж байна. Энэ бол Юнител группийн хэрэгжүүлсэн Unitel STEAM HUB хөтөлбөрийн гурван жилийн үр дүн. Үүнээс гадна, нэмэлт арга хэмжээ, үйл ажиллагаагаараа дамжуулан сурч, хөгжихийг эрмэлздэг 65,000 гаруй хүнд цахим ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх бодит боломжийг бэлэглэжээ. Товчхон дурдвал:

  • Алслагдсан аймгуудын сурагчдад дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт амжилттай хамрагдах зөвлөгөө, туршлага хуваалцах сургалтыг 7 аймгийн Unitel STEAM HUB төвд зохион байгуулсан;
  • Сансрын долоо хоног арга хэмжээг хүүхэд, залууст сонирхолтой, оролцоотой байдлаар 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсан;
  • Ахмад настнуудын цахим боловсролыг дэмжиж, компьютер, гар утасны хэрэглээнд өдөр тутам тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж, туслах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Энэхүү төслийг илүү олон хүүхдэд эх орон даяар хүртээмжтэй хүргэхийн тулд Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, UNICEF, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газартай хамтран хэрэгжүүлдэг. Бидний хамтдаа бүтээж буй Unitel STEAM HUB зөвхөн STEAM боловсрол, ур чадвар олгоод зогсохгүй “Боломжийг хүн бүрд” уриан дор урам зориг, бодит зорилго, хүсэл тэмүүллийг түгээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

10/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025
Технологи Урлаг

Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна

05/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Tатар” уран сайхны киног “SO media” платформоос үзэх боломжтой боллоо

10/12/2025

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин Т.Оюунболд гэж хэн бэ

10/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

10/12/2025

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

10/12/2025

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана

10/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.