Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Наран дээр асар том толбо үүсжээ
Гадаад мэдээ

Наран дээр асар том толбо үүсжээ

Урлаг Урлаг16/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нарны Дэлхий рүү харсан тал дээр асар том толбоны бөөгнөрөл үүссэн тухай эрдэмтэд мэдээлж байна. Энэхүү бөөгнөрлийн нийт талбай нь түүхэн дэх хамгийн хүчтэй гео соронзон шуурганы талбайтай тэнцэж байгаа тухай Live Science сэтгүүлд бичжээ.

1859 оны гео соронзон шуургыг “Кэррингтоны үйл явдал” гэж нэрлэдэг бөгөөд ажиглалтын түүхэнд хамгийн хүчтэйд тооцогддог. Шуурганы үеэр Европ, Хойд Америк даяар цахилгаан холбоо ажиллагаагүй болж байжээ.

Наран дээрх толбонууд нь цацрагийн хүчтэй дэлбэрэлт, нарны дэлбэрэлт үүсгэдэг. Үүссэн толбонуудын далд соронзон хүчний шугамууд муруйж тасарснаар энерги чөлөөлөгдөх үед ийм дэлбэрэлтүүд болдог. Дэлбэрэлтүүд дэлхий дээрх радио холбоонд доголдол үүсгэж, мөн маш хурдтай хөдөлж буй плазмын үүл үүсгэдэг байна.

AR 4294-4296 гэж нэрлэсэн уг толбоны бөөгнөрөл нь хоорондоо орооцолдон холбогдсон AR 4294 ба AR 4296 гэсэн хоёр өөр бүлэг толбоноос бүрдсэн байна. Эрдэмтэд анх уг толбыг 11 дүгээр сарын 28-нд анзааран ажиглажээ.

AR 4294-4296 толбоны бөөгнөрлийг “сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн том бүлэг толбонуудын нэг” гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний газрын (NOAA) ангилснаар хамгийн хүчтэй буюу X ангиллын дэлбэрэлт үүсгэх магадлалтай.

Хэрэв “Кэррингтоны үйл явдал” өнөөдөр давтагдвал тойрог замд буй бүх хиймэл дагуулыг сүйтгэж, дэлхий дээр цахилгаан эрчим хүчний сүлжээнд эвдрэл үүсгэснээр нийт хохирол 1 их наяд ам.доллароос давж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Гэхдээ Наран дээрх толбоны хамгийн их дэлбэрэлт үүсгэх чадвар нь соронзон талбайн бүтэц болон дэлбэрэлтийн давтамжаас хамаарах тул зарим том толбо ямар ч аюулгүй байж болно гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой Гиннесийн дээд амжилтыг тогтоов

12/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

10/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.