Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана
Кино

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

Урлаг Урлаг17/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэрэв “Warner Bros” студийг худалдан авах бидний санал амжилттай хэрэгжвэл тус студийн кинонуудыг кинотеатруудаар үргэлжлүүлэн гаргана гэж “Netflix” стриминг үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос мягмар гарагт Парист ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“Бид “Warner Bros”-ын студиудыг бие даан ажиллуулж, кинонуудыг урьдын адил кинотеатруудад гаргах болно” гэж тэрбээр Францын нийслэлд болсон нэгэн үйл ажиллагааны үеэр хэлээд, кино түгээлтийн талаарх өмнө нь хэлсэн үгс нь “хүмүүсийг төөрөгдүүлснийг” хүлээн зөвшөөрсөн байна.

Өмнө нь Т.Сарандос хэлэхдээ “кинотеатрт кино гаргах нь хоцрогдсон арга барил, стриминг хийх нь илүү дээр” гэсэн санааг илэрхийлж байжээ. Парисын театрт 2026 оны “Canal+” төслүүдийг танилцуулах үеэр Францын “Canal+” хэвлэл мэдээллийн группийн тэргүүн Максим Саада “Netflix”-ийн тэргүүнтэй ярилцсан байна.

“Netflix” ердөө 10 гаруй жилийн өмнөөс өөрийн гэсэн бүтээлүүдийг гаргаж эхэлсэн тул “манай уран бүтээлийн сан ердөө 10  жилээр хязгаарлагдаж байгаа бол “Warner Bros” 100 жилийн түүхтэй. Тиймээс бидний хэзээ ч хийж байгаагүй зүйлсийн талаар, тухайлбал кино түгээлтийн талаар тэд асар ихийг мэднэ” гэж тэрбээр тайлбарлажээ.

“Netflix” 12 дугаар сарын эхээр “Warner Bros. Discovery”-гийн ихэнх нэгжийг 83 тэрбум ам.доллароор худалдаж авах талаар тохиролцоонд хүрснээ зарласан юм. Гэсэн хэдий ч уг хэлэлцээрийг зохицуулагч байгууллагууд батлах эсэх нь эргэлзээтэй байгаагийн зэрэгцээ телевиз, киноны “Paramount Skydance” групп 108.4 тэрбум ам.долларын санал тавиад байгаа билээ.

Хэрэв “Netflix”-ийн санал амжилттай хэрэгжвэл дэлхийн хамгийн том медиа платформуудын нэг болох “HBO Max”-ийг эзэмших бөгөөд “Харри Поттер”, “Бөгжний эзэн”, мөн “DC Studios”-ийн супер баатруудын тухай кинонуудын каталогийн тэргүүн нүүрэнд бичигдэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026
Кино Урлаг

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026
Кино Урлаг

“Game of Thrones” бүрэн хэмжээний кино хийнэ

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.