Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Кеннедийн урлагийн төвийг “Трамп-Кеннедийн төв” болгон өөрчиллөө
Гадаад мэдээ

Кеннедийн урлагийн төвийг “Трамп-Кеннедийн төв” болгон өөрчиллөө

Урлаг Урлаг19/12/2025Шинэчлэгдсэн:19/12/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кеннедигийн урлагийн төвийн удирдах зөвлөл тус төвийг “Трамп–Кеннедигийн төв” болгон өөрчлөхийг санал нэгтэйгээр зөвшөөрсөн гэж Цагаан ордон мэдээлэв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Ливитт олон нийтийн сүлжээндээ “Ерөнхийлөгч Трамп сүүлийн нэг жилийн хугацаанд тус төвийн барилгыг аварч, итгэмээргүй их ажил хийсний төлөө” ингэж шийдсэн гэжээ. Гэвч энэхүү өөрчлөлт нь, ялангуяа Кеннедийн нэрээр нэрлэгдэж, Вашингтон хотын бэлгэ тэмдэг болсон тус төвийн хувьд нэр өөрчлөх асуудал маргаан дагуулах нь тодорхой байна.

Пүрэв гарагт Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ энэ талаар “Гэнэтийн, бас нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдсэн ч энэ сарын эхээр Кеннедигийн төвийн шагнал гардуулах арга хэмжээний үеэр нэр солих талаар хошигнон дурдсан нь бий.

Албан тушаалдаа орсныхоо дараахан Трамп тус төвийн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг халж, холбоотнуудаараа сольсон бөгөөд өөрийгөө зөвлөлийн даргаар томилуулжээ. Түүний ойрын зөвлөх Ричард Гренелл зөвлөлийн ерөнхийлөгч болсон байна. Мөн Ерөнхий прокурор Пэм Бонди, Цагаан ордны Тамгын газрын дарга Сюзи Уайлс, Дэд тэргүүн хатагтай Уша Вэнс болон бусад засаг захиргааны албан тушаалтнууд зөвлөлд багтжээ. Трамп тус төвийн их засвар, бусад зардалд зориулан Конгрессоос 257 сая ам.доллар батлуулсан бөгөөд саяхан энд ДАШТ-ий сугалаа явагдсан юм. “Бид төвийг аварсан. Нөхцөл байдал нь үнэхээр муу байсан” гэж Ерөнхийлөгч Трамп хэлжээ.

Хэдийгээр Цагаан ордон “Санал нэгтэйгээр тус төвийн нэрийг өөрчлөх саналыг баталсан” гэж мэдэгдсэн ч зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын төлөөлөгч Жойс Битти “Энэ бол санал нэгтэй шийдвэр биш. Миний микрофоныг хааж, эсэргүүцлээ илэрхийлэх боломж олгоогүй” хэмээв. Кеннедигийн ач хүү Жэк Шлоссберг “Санал хураалт бүрэн дэмжлэгтэй болоогүй” гэж X дээрээ бичжээ.

Кеннедийн гэр бүлийн бусад гишүүд ч уг асуудлыг шүүмжилсэн байна. Жо Кеннеди III “Кеннедийн төв бол холбооны хуулиар нэрлэгдсэн, ерөнхийлөгчийн дурсгалд зориулсан зүйл. Нэрийг нь ингэж дураараа өөрчлөх нь Линкольны дурсгалыг өөрчилж байгаатай адилхан. Хэн юу ч хэлсэн бай, ингэж нэрийг нь солих боломжгүй” гэжээ.

Мария Шрайвер, “Трамп Кеннедийн нэрийн өмнө өөрийн нэрийг нэмэхийг зөвшөөрөгдөхүйц зүйл гэж бодож байгаа нь үнэхээр хачирхалтай, бүр хэтэрхий донтсон явдал” хэмээн тодорхойлжээ.

Кеннедийн төвийн барилгын ажил 1950-иад онд эхэлж, 1963 онд Кеннеди амиа алдсаны дараа Конгресс 1964 оны хуулиар түүнийг “Ерөнхийлөгч Кеннедийн дурсгал” болгон нэрлэжээ.

Зарим хууль тогтоогч, хуульчдын үзэж буйгаар Кеннедийн төвийн нэрийг албан ёсоор өөрчлөхийн тулд Конгрессын санал хураалт шаардлагатай. Гэвч вэбсайт, тасалбар, барилгын гадна талын нэршлийг өөрчлөхөд ингэх шаардлагагүй байж магадгүй гэжээ. Ерөнхийлөгч Трампын нэрээ хамтатган оруулсан энэ оролцоог зарим улс төрийн өрсөлдөгчид улс төрийн нөлөөгөө хэтийдүүлсэн явдал гэж шүүмжилж байна.

“Трамп-Кеннедийн төв” хэмээн нэр нь өөрчлөгдсөний дараа Hamilton мюзиклийн тоглолт цуцлагдаж, бусад уран бүтээлчид ч төлөвлөсөн тоглолтоо болиулжээ. Мөн олон арван ажилтан ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026

Хиймэл оюунаар бүтээсэн контент “Instagram”-ыг дүүргэж байна

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.