Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дэлхийн анхны Дракула сэдэвт парк Румынд нээгдэнэ
Гадаад мэдээ

Дэлхийн анхны Дракула сэдэвт парк Румынд нээгдэнэ

Урлаг Урлаг19/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Румын улсыг домогт Дракулагийн төрсөн нутаг гэдэг. Тэгвэл тус улс тун удахгүй Дракулагийн газар нутгийн жинхэнэ эзэн болох гэж байна. Дэлхийн хамгийн анхны Дракула сэдэвт парк Бухарест хотын ойролцоо удахгүй нээгдэх гэж буйг “Bloody Disgusting” хуудас мэдээлжээ.

777 мянган метр квадрат талбайг хамрах тус парк нь дотроо зургаан хэсэгтэй, 40 гаруй тоглоомтой. Тухайлбал, галзуу хулгана, ой мод, эртний тосгон бүхий зохиомжтой “Transylvania”, эвдэрч нурсан балгас, төөрдөг байшин, нуур, сарьсан багваахайтай “Dracula’s Castle”, ер бусын амьтдыг харуулсан “The Family Kingdom”, цус сорогч агнахад зориулсан саадтай тоглоом, хөлөг онгоцны аялал, морин тэрэгний замтай “London Town”, галзуу хулганатай, карнавал тоглоомтой “Port of New Orleans” гэсэн хэсгүүдтэй.

Тус паркад тоглолт, спортын тэмцээн зэрэгт зориулсан 22500 суудал бүхий талбайтай. Мөн нийт 1200 өрөө бүхий гурван зочид буудал, усан парк, тансаг дэлгүүр, мэргэжлийн уралдааны тойрог, технологийн төвтэй. Тэрхүү технологийн төвд нь стартапуудад зориулсан 1000 гаруй ажлын өрөө бий.

“Dracula Land”-ын бүтээн байгуулалтын ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 2027 оны эхэн үеэр ашиглалтад орох төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026

Хиймэл оюунаар бүтээсэн контент “Instagram”-ыг дүүргэж байна

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.