Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө
Кино

ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө.

Вера Быкова (1969 оноос хойш эхийнхээ Алентова гэж овгийг авсан) 1942 оны хоёрдугаар сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төржээ. Түүний эцэг Валентин Михайлович Быков (1917-1946) болон эх Ирина Николаевна Алентова (1917-1988) нар хоёулаа жүжигчин байв.

Вера Алентова 1961-1965 онд Москвагийн Театрын урлагийн сургуулийг В.Немирович-Данченкогийн нэрэмжит урланд суралцаж төгсөөд 1965 онд А.Пушкины нэрэмжит Москвагийн драмын театрт жүжигчнээр ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ.

Тэрбээр театрын уран бүтээлээс гадна дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн театр, кино, телевизийн жүжигчин, театрын багш хүн юм.

Монголчууд Вера Алентоваг өөрийн нөхөр Владимир Меньшовын найруулсан “Амьдрал нулимсанд дургүй” (орос. Москва слезам не верит) киноны гол дүр болох Катя Тихомировагийн дүрээр нь андахгүй. Түүний гол дүрд нь тоглосон энэхүү уран бүтээл 1981 онд “Оскар”-ын кино наадмын гадаад хэлээрх шилдэг киногоор шалгарч байлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026
Кино Урлаг

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026
Кино Урлаг

Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нар Их Британийн Засгийн газарт өргөдөл бичжээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.