Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ
Аялал жуулчлал

Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

Урлаг Урлаг06/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“UN Tourism”-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан талаар Улсын Их хурлын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр, тайланд дурдсанаар:

-2025 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт байна.

-Мөн уг үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь Монгол Улс аялал жуулчлалын салбарт дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орнуудын нэг болсныг харуулж байна.

-Энэхүү үр дүн нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн цогц бодлого, шийдвэрүүдийн бодит илрэл юм. Үүнд:

-2030 он хүртэлх аялал жуулчлалын салбарын стратегийг BCG-тай хамтран олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан,

-2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан,

-GoMongolia үндэсний брэндийн сурталчилгаа, коммуникацийн хөтөлбөрийг олон улсын түвшинд далайцтай хэрэгжүүлсэн,

-Визний нөхцөлийг хөнгөлж, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлсэн зэрэг бодлогын цогц арга хэмжээнүүд багтаж байна.

Цаашид аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг тууштай хэрэгжүүлж, жил бүр дунджаар 16 хувийн өсөлтийг хадгалж чадвал, 2030 он гэхэд жуулчдын тоо 2 саяд хүрч, салбарын эдийн засагт эзлэх хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрэх бүрэн боломжтой юм. хэмээн мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

04/09/2026
Аялал жуулчлал Урлаг

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.