Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа
Гадаад мэдээ

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:13/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Таван настай, аутизмтай Микко өөрийн Барбиг хараад нүд нь баяраар бялхав. Учир нь тэр хүүхэлдэй нь гартаа сэнсэн спиннер барьсан, том чихэвч зүүсэн байсан нь яг л Миккотой адилхан байжээ.

Даваа гарагт худалдаанд гарсан уг хүүхэлдэй нь аутизмтай анхны Барби юм. Тэрбээр эргэдэг ягаан фиджет спиннер, мэдрэхүйн ачааллыг багасгаж, дуу багасгагч чихэвч зүүж, мөн нэмэлт ба өөр хэлбэрийн харилцааны хэрэгслийг илэрхийлсэн ягаан таблет барьжээ.

Ээж Хилл хэлэхдээ, ярьж чаддаггүй Микко мөн  харилцааны хэрэгслийн төхөөрөмж ашигладаг бөгөөд энэ нь хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст харилцахад тусалдаг аж.

“Аутизм ихэнхдээ нүдэнд үл харагддаг хөгжлийн бэрхшээл байдаг. Харин хэн бүхэн мэдэх Барбигаар төлөөлүүлж байгааг харахад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн” гэж Хилл хэлэв. “Микко ганцаараа биш гэдгийг мэдрэх нь үнэхээр чухал” гэжээ.

Барби хүүхэлдэйн харц нь бага зэрэг хажуу тийш чиглэсэн нь аутизмтай зарим хүмүүс шууд харц тулгарахаас зайлсхийдэг байдлыг илэрхийлжээ. Түүний загварлаг ягаан судалтай даашинз нь зориуд сул, намирсан, богино ханцуйтай загвартай бөгөөд энэ нь аутизмтай зарим хүмүүс арьсандаа даавуу аль болох бага хүргэхийг илүүд үздэгтэй холбоотой юм.

Mattel компани хүүхэлдэйгээ худалдаанд гаргахаас өмнө Хиллд илгээжээ. Өөрөө ч аутизмтай Хилл уг хүүхэлдэйг хараад “Өөрийгөө харж байгаа юм шиг мэдэрсэн” гэжээ.

Тэрбээр мөн 11 настай ихэр хүүхдүүд болох Мэттью, Ма’Кензи нартай. Ма’Кензид аутизм илрээгүй ч Мэттью аутизмтай бөгөөд тэр ч бас уг хүүхэлдэйг хараад баяртай байжээ.

“Үүнийг туулж буй аутизмтай  эсвэл хайртай хүн нь тийм бол бусад гэр бүлүүд ч мөн уг барби хүүхэлдэйнээс дотно мэдрэмж аваасай гэж хүсэж байна” хэмээн Хилл хэлжээ.

Шинэ Барби нь Mattel-ийн “Fashionistas” цувралын нэг хэсэг бөгөөд уг цувралд арьсны өнгө, үсний бүтэц, биеийн хэлбэр, эрүүл мэндийн байдал зэргээрээ олон янзын төлөөлөл бүхий хүүхэлдэйнүүд багтдаг. Үүнд 1-р хэлбэрийн чихрийн шижин, Дауны хам шинж, хараагүй байдал зэрэг орно.

Mattel компани уг хүүхэлдэйг бүтээхдээ “Autistic Self Advocacy Network” ашгийн бус байгууллагатай хамтран ажилласан бөгөөд энэ нь АНУ-д 8 нас хүрэхэд ойролцоогоор 31 хүүхэд тутмын 1 нь аутизмтай гэж оношлогддог бодит байдлыг төлөөлөх зорилготой юм.

Эх сурвалж: Gogo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.