Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал
Театр

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэд, залуучуудын театрынхан шинэ оны анхны уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзаж байна. Тус театрынхан хүүхэд, залуусын шимтэн үзэх дуртай дэлхийн алдарт “Аддамсын гэр бүл” хөгжимт жүжгийг албан ёсны эрхтэй­гээр толилуулж буй юм. Монголд анх удаа тавигдаж буй тус жү­жиг нь инээдмийн, аймшгийн, мюзикл төрөл хосолсноороо онцлогтой.

“Аддамсын гэр бүл” гаднаасаа инээдэм наргиа, хар бараан бүхнээр дүүрэн мэт харагддаг ч үнэндээ тэдний дотор хамгийн энгийн, чин үнэнч сэтгэл оршиж байдаг билээ. Улмаар энэ жүжиг нь нийгмийн хүнд сэдвүү­­­дийг, тэр дундаа ялгаатай байдал нь алдаа бус, энгийн л зүйл гэдгийг хөнгөн инээд, хөгжим, хөдөлгөөнөөр дамжуулан хүргэж буйгаараа давуу талтайг театрын уран бүтээлчид онцолсон. Гэр бүл гэдэг чиний хэн болохыг асуухгүйгээр хайрладаг хүмүүсийг хэлдэг. Үүнийг ойлгуулах жүжиг бол “Аддамсын гэр бүл” юм.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улсын хүүхэд, залуучуудын театрын “Аддамсын гэр бүл” уран бүтээлийг үзэхийг хүсвэл тасалбарыг ticket.mn-ээр худалдан авах боломжтой бөгөөд жүжгийг энэ нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 8-д тус тус тоглоно.

Жүжгийн уран сайхны удирдагчаар Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, ерөнхий продюсер, найруулагчаар Гавьяат жүжигчин Н.Ариунболд нар ажилласан бол гол дүрийн жүжигчин Гомезийг А.Ганзориг, Мортисиаг Х.Азбуян, Уэнсдэйг Ц.Болорцэцэг, Пагслейг Э.Болорцэцэг, Лукасыг О.Энхбилэг нар амилуулж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

08/05/2026

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

08/05/2026

BTS хамтлагийг Мексикийн Засгийн газрын ордонд зочлох үеэр гадаа нь 51 мянган хүн цугларчээ

08/05/2026

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

08/05/2026

Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дахин дуулжээ

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.