Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна
Кино

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

Урлаг Урлаг03/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэдхэн хоногийн өмнө “Сүүлчийн нүүдэлчид” номынхоо нээлтийг хийсэн Эргэлт.мн сайтын бүтээл “Давс үүрсэн 40 жил” баримтат кино Берлиний олон улсын кино наадмын шалгаруулалтад тэнцжээ.

Тодруулбал, 2026 оны Берлиний олон улсын кино наадмын үеэр “Монгол кино танилцуулах” төсөлд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгараад байна. Ингэснээр 2026 оны энэ сарын 18-нд эхлэх кино наадамд “Давс үүрсэн 40 жил” кино төслөө олон улсын шүүгч, гаднын продюсер, кино компаниудад танилцуулах эрхтэй болов. “Давс үүрсэн 40 жил” киног Эргэлт.мн сайтын сэтгүүлч Д.Чанцалдуламын нийтлэлээс сэдэвлэсэн бөгөөд Б.Бадралмаа найруулжээ. Тус бүтээл 2025 оны зургаадугаар сард болсон “Хархорум” олон улсын кино наадмын хоёрдугаар шатанд шалгарснаас гадна Кино урлагийг дэмжих сангийн 2025 оны сонгон шалгаруулалтад шалгарсан байв.

Эл баримтат кинонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын өндөр настан Б.Сүхээ, Б.Цогзолмаа, Д.Алтантуяа, Ц.Ренчинлхүмбэ нарын сумынхаа Дунд голд ургадаг давсыг хэрхэн олборлодог, олборлосноор байгальд төдийгүй нутгийн болон залгаа аймаг, сумдын ард иргэд, малд ямар ач тус болж байгааг харуулна. Мөн элсний нүүдлээс давсны тогоогоо хамгаалах гэж хэрхэн хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж буйг, XXI зуунд хөгжил дэвшилтэй хот газрыг бус буйд тосгоноо эзэнтэй байлгах гэж зорьж, хичээж байгаа аж байдлын дүр зургийг өгүүлнэ. Кинонд гарах дөрвөн иргэний түүх бидний өмнө тулгарч буй нийгэм, улс төр, байгаль орчны талаарх олон талт, нарийн төвөгтэй асуудлуудыг тодорхой нэг байршилд, цөөн дүрийн амьдралаар тусган хөндөж чадахуйц сэдэв юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Кино Урлаг

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026
Кино Урлаг

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

02/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026

Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ

03/02/2026

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

03/02/2026

“Р.Чойномд тулгасан ял” ном нийтийн хүртээл боллоо

03/02/2026

Адууны соёл, бэлгэдлийн 200 гаруй ховор үзмэрийг дэлгэлээ

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.