Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ
Кино

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

Урлаг Урлаг03/02/2026Шинэчлэгдсэн:03/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийж, бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болох “Нийгмийн дайсан” УСК-ны тийзер цацагдлаа. Уг киногоор бидний зэрэгцээ нийгмийн амьдралыг тод томруунаар үзүүлэх юм. Өнөөгийн нийгэм, бидний өдөр тутмын амьдрал, зарим хүний хувь заяа, уналт, босолт гээд энэ бүхэн нийгмийн сүлжээтэй шууд хамааралтай болсон. Энэ бүхнийг өгүүлэх тус кинонд онцолбол  С.Ариунбямба, О.Оюун нар МУГЖ цолтойгоор анх удаагаа өргөн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мөн тус кинонд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Б.Батмэнд. М.Цогт, Э.Тодгэрэл, Т.Борхүү, реппер Тришна нар дүр бүтээжээ.

Харин “Нийгмийн дайсан” киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан байна.

Тэрбээр, “Бидний амьдарч байгаа нийгмийн зэрэгцээ сошиал нийгэм бий болсон. Энэ хоёр нийгэмд зэрэг амьдрах хэрэгтэй болж байна. Энэ хэрээр зарим хүмүүс хоёр дүрээр амьдарч эхэлж байна. Нийгмийн харилцаанд орохдоо нэг, сошиал руу буюу утасны цаана далд хэлбэрт орохдоо бас нэг өөр.

Сошиал нийгэм бид хүссэн дайснаа бий болгож, устгаж чадаж байна. Хүссэн буруутнаа шүүж бас болж байна. Гэхдээ яг зөв нь хаана байгаа юм бэ. Зөвийг нь хэн нотолж, гаргаж ирэх вэ. Ийм асуудлыг дэвшүүлсэн. Хүн болгонд хамааралтай сэдэв гэж бодож байгаа. Хуучин хүйтэн зэвсгээр хүний амь хороодог байв. Өөрөөр хэлбэл гар бууг сумаар цэнэглээд хүйтэн зэвсэг болдог байсан бол одоо гар утсыг датагаар цэнэглээд хүйтэн зэвсэг болгож болж байна.

Энэ хүйтэн зэвсэг хүн бүрийн халаасанд байна. Гагцхүү түнийг удирдаж байгаа хүн нь ямархуу ухамсрын түвшинтэй байна гэдэг л чухал болж. Өмнө нь сайд, ялаа хоёрыг сонингоор буюу хэвлэлээр алж болдог гэж ярьдаг байлаа. Одоо бүх хүн хэвлэл мэдээлэл болсон. Өөрсдийн сувагтай болсон. Тэгэхээр гар утас аюултай юм уу, гар буу аюултай юм уу гэдгийг кино бүтээлээрээ хөндсөн” хэмээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Кино Урлаг

Жүжигчин, хөтлөгч Ёндонгийн Алтангэрэл таалал төгслөө

10/07/2026
Кино Урлаг

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Дэжидийн Оюунжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.