Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа тоглоно
Театр

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа тоглоно

Урлаг Урлаг10/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.

Тэгвэл эл уран бүтээлээ тус театрынхан ирэх гуравдугаар сарын 27, 28, 29-нд гуравхан удаа дахин толилуулах гэж байна.

Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэнч байдал, хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага зэрэг асуудлууд түүнийг тойрон эргэлдэнэ. Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг.
Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна.

“Сүүлчийн бороо” жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно. Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026
Театр Урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Театр Урлаг

Хэний ч буруу биш

11/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.