Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир Налайх дүүргийн “Хүндэт иргэн” боллоо
Цирк

Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир Налайх дүүргийн “Хүндэт иргэн” боллоо

Урлаг Урлаг10/02/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирыг Налайх дүүргийн 43 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв.

Уран нугараач тэрбээр циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж буй юм.

Э.Лхагва-Очир 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, есөн настайгаасаа Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн.

Мөн тэрбээр 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтыг толилуулсан байна.

Түүний шагнал урамшууллаас дурдвал:

  • Монакогийн олон улсын циркийн сургуулиудын 16 дахь удаагийн “Première Rampe” тэмцээний хүрэл цомын эзэн
  • ”Хюэ” олон улсын соёлын наадмын тусгай шагналт
  • Олон улсын циркийн алтан цомын эзэн
  • Итали, Лиана Орфейн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн мөнгөн цомын эзэн
  • Франц, Гренобль, Овернь-Рона-Альп Изерийн циркийн 23 дахь удаагийн наадмын “Golden Star” шагнал

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, уран нугараач Э.Лхагва-Очир нар суралцаж төгссөн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

16/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

12/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.