Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Paramount” компани “Warner Bros”-ийг худалдан авахын тулд саналаа сайжруулав
Кино

“Paramount” компани “Warner Bros”-ийг худалдан авахын тулд саналаа сайжруулав

Урлаг Урлаг11/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудад “Warner Bros”-ийн студи, стриминг салбарыг худалдан авахын төлөөх өрсөлдөөнийг “Paramount Skydance”, “Netflix” хоёр өрнүүлж байгаа. Тэгвэл “Paramount” компани “Warner Bros”-ийг худалдан авахын тулд саналаа сайжруулсан байна. “Netflix” өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ “Warner Bros”-ийг худалдан авахаар 82.7 тэрбум ам.долларын хэлцэл хийсэн гэсэн юм. Харин “Paramount” 108.4 тэрбум ам.доллар санал болгоод байгаа.

“Paramount” 108.4 тэрбумын дүнгээ нэмээгүй ч 2027 оноос эхлэн “Warner Bros”-ийн “Netflix”-тэй хийсэн хэлцлийг цуцлах хүртэл хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 25 цент бодож урсгал мөнгө өгөхийг санал болгожээ. Энэ нь нийтдээ 650 сая ам.доллар болно. Мөн “Warner Bros” хэлцлээ цуцалбал “Netflix”-д төлөх ёстой 2.8 тэрбум ам.долларыг төлөх санал дэвшүүлсэн байна.

Хэдийгээр “Paramount” хувьцаа эзэмшигчдэд илүү их мөнгө амлаж байгаа ч “Warner Bros”-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдээ “Netflix”-ийн хэлцлийг дэмжихийг уриалсан. Аргаа барсан “Paramount” компани “Warner Bros”-ийг шүүхэд өгч, өөрсдийнх нь тавьсан санал илүү дээр байхад яагаад “Netflix”-ийг сонгохыг уриалж байгааг тайлбарла хэмээн шаардсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026
Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.