Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа
Өв соёл

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

Урлаг Урлаг13/02/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэгт МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хэд хэдэн удаа хуралдан дүрмийн төслийг боловсруулжээ.

Уг төслөө 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан бүх нийтийн хэлэлцүүлэгт танилцуулж, 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш нарын санал дүгнэлтийг сонссон байна. Тухайлбал, гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлаар тэдний дэвшүүлсэн санал зөвлөмжийг зөв бичих дүрэмдээ тусгажээ.

Эцсийн байдлаар боловсруулсан дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлаар баталж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр боллоо.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026
Өв соёл Урлаг

Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарлаа

08/09/2026
Өв соёл Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Валентинь Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.