Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө
Археологи

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

Урлаг Урлаг21/02/2026Шинэчлэгдсэн:21/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөний нэг бол Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө юм.

Тус хөшөө нь Булган сумын нутагт, далайн түвшнээс дээш 1822 метрийн өндөрт байрладаг.

Уг хүн чулуу нь Бүдүүн харгайтын голын дунд хэсэгт өвөлжөөний хойд талд байгаа бөгөөд 2х2.3 мерт хэмжээтэй тахилын байгууламжийн урд талд босгожээ.

Хүн чулууны өндөр 93 см бол өргөн 32 см, зузаан 35 см юм.

Түрэгийн үед холбогдох тус хүн чулуун хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар урласан. Ингэхдээ хүний нүд, чих, хөмсөг, ам, сахал зэргийг сийлжээ.  Мөн баруун гарт хундага бариулсан ба зүүн ташаандаа сэлэмтэй. Дүрслэл нь ихэд бүдгэрсэн тухай Түүхийн ухааны докторант Х.Бямбасүрэн “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөд” хэмээх номдоо дурдсан байна.

Сонирхуулахад, Ховд аймгийн Булган сум нь байгаль, цаг уурын эрс, тэрс уур амьсгалтай говийн цөл, цөлөрхөг хээрийн бүс, өндөр уулын бүс, ойт хээрийн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай.

Тус сум нь байгалийн ховор, нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал ургасан өвөрмөц эко системтэй бүс нутаг юм.

Булган сум 10 мянга гаруй хүн амтай. Үүний 80 гаруй хувь нь торгууд угсаатан юм.  Тус сум нь Улаанбаатар хотоос 1800 орчим км, Ховд аймгийн төвөөс 380 гаруй км зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026
Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.