Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»21-р зууны аюулт өвчин болсон ”Анорексиа”-гийн тухай та мэдэхүү?
МУ Гавьяат жүжигчид

21-р зууны аюулт өвчин болсон ”Анорексиа”-гийн тухай та мэдэхүү?

Урлаг Урлаг15/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ed1b002f04cb2523original9003474662014-05-15-13-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Нас баралтын шалтгааны дотор хоол тэжээлийн дутагдал, аливаа халдварууд, зүрхний эмгэг,  амиа хорлолт зэрэг нь дийлэнх байр суурийг эзэлдэг бөгөөд  анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг туссан өвчтөнүүдийн 5-20% нь нас бардаг байна.
Сэтгэлзүйчид  “Анорексиа”-г  21-р зуунд бий болсон шинэ тахал, хамгийн ноцтой эмгэг гэж үзээд байна.  Энэ нь хэт гоо сайханд донтох, турах туйлын хүслээс үүдэлтэй сэтгэцийн өвчин юм. Анорексиа буюу  хоолны дуршилгүй болох эмгэг нь 13-аас 25 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Ялангуяа өсвөр насны охид өөрсдийн шүтдэг одод, загвар өмсөгчдийг дуурайж, тэдэнтэй адил болох гэсэн хүсэлдээ хэт автагдаж биеийн жиндээ сэтгэл хангалуун байж чадахгүйгээс энэ өвчинд нэрвэгддэг гэнэ. Хичнээн туранхай боллоо ч үүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй нь сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон байгааг нь илэрхийлдэг.

Анорексиа өвчин нь зөвхөн таргалалттай  холбоотой биш. Хүний сэтгэл зүйтэй их холбоотой байдаг. Сэтгэл санааны хүнд цочролд орж байсан хүн ийм өвчин тусах тохиолдол бий.Тэр сэтгэл зүйн цочрол бугшсаар сүүлдээ анорексиа өвчин болсон байдаг байна

Энэ өвчин нь олон муу  уршигтай бөгөөд араасаа бусад өвчний шинж тэмдэгүүдийг дагуулна.

Шинж тэмдэг:

1.    Эхэн үед арьсанд тууралт өгч, арьс төрөлхийн өнгөлөг,  уян хатан байдлаа алдаж, цонхийно.

2.    Илт тураалд орж, сульдан доройтно. Тийнхүү  хоол тэжээлийн доройтлоос болж дархлаа сулардаг.

3.    Энэ өвчний үед хоолоо буцааж гарган, эсвэл хоол огт идэхгүй хорьсноос ходоод нь агшиж, хоол хүлээн авах чадваргүй болдог учир юм идмэгц бөөлждөг болно. Үүнээс үүдэж ходоодны шархлаа үүсдэг

4.    Булчингийн хатингиршил

5.    Сарын тэмдэг  алдагдах

6.    Зүрхний хэм алдагдаж, зүрх судасны системд өөрчлөлт орно.

7.    Сэтгэл гутралд орж, анхаарлаа хандуулах нь чадваргүй болно.

8.    Сэтгэлээр унамтгай, огцом ууртай, худлаа хэлдэг болох гэх мэт сэтгэцийн гаж өөрчлөлтүүд илэрнэ.

Анорексиа өвчнөөс сэргийлж болно. Ийм өвчний үед гэр бүлийн дэмжлэг, халамж хамгийн чухал байдаг. Учир нь тэд хэзээ ч өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхаа больсон, хэн ч тэднийг хайрладаггүй, дургүй гэж үзэн өөрсдийгөө хэдийнээ хайрлахаа больж эхэлдэг нь  эцэстээ үхлийн шалтгаан болдог.

Турах дэглэм гэдэг нь юу ч идэхгүй байхдаа биш зөв хооллолтой байхыг хэлдэг.Хоол тэжээлийн доройтол нь сайхан харагдуулах  байтугай  ургамал, дуслаар хооллогч хэвтрийн хүн болгож, бүр аймшигтай нь үхлээр төгсдөг аж.

Анорексиа өвчнөөс  ангижрахад  сэтгэл зүйн хувьд хэзээд өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал. Энэ өвчний талаар мэддэггүйгээсээ хүү нь, охин нь эдгэрэшгүй өвчтөн болох зам руугаа орж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй. Хэрэв таньдаг хэн нэгэн чинь, эгч чинь, дүү чинь, найз чинь магадгүй ээж чинь турах тухай ярьж эхэлсэн бол спортоор хичээллэх, фитнессд явахыг зөвлөөрэй. Хоол сойх нь энгийн зүйл мэт боловч хэт туйлширвал тураалд орох аюулт өвчин болон хувирдаг байна.

Сүүлийн үед энэ өвчинд өртөх бүсгүйчүүдийн тоо ихэссээр байгаа учир охид бүсгүйчүүддээ эрүүл аргаар турахыг зөвлөж байна.

Өвчтөнүүдийн зурагнаас:









Э.Гэгээ
Эх сурвалж: emegteichuud.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.