Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Г. Аюурзана : Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс
Утга зохиол

Г. Аюурзана : Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс

Урлаг Урлаг13/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
273760-bigthumbnail9007745502014-06-13-12-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг

Ухаарч үзсэн. Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн

Усан будгаар буулагсан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.

Энэ насан туршид намайг дагах
Элэнц хуланцын сүнс, хий үзэгдэл шиг,
Энэ амьдралд минь учирсан шиг, үгүй шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг

Эргээд нэг саная гэтэл зүүд дууссан байна.
Борооны үнэр сэтгэлд анхилавч, зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

17/08/2026

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.