Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алдартнууд цугласан номын хурим
Уртын дуу

Алдартнууд цугласан номын хурим

Урлаг Урлаг17/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
37620014682014061709382371352442014-06-17-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайханы “Танихгүй танил” хэмээх шигшмэл ярилцлагын ном өчигдөр “Интер ном”-ын хоёр давхарт болж өнгөрлөө. Сэтгүүлзүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна. Тодруулбал Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын ярилцлагууд багтжээ.

Сүүлийн үед манай улсын сэтгүүлчдээс ярилцлагын ном мэндлэх нь ховордсон. Тиймээс тэрбээр дээрх номоороо уншигчдынхаа цангааг тайлах нь ээ гэж хэлж болно.. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” хэмээсэн гайхалтай онч үг бий. Гэтэл У.Баярсайханы “Танихгүй танил” номыг шинэхэн улаан бүтээлгэтэй ширээн дээр эгнүүлэн тавьснаас нэгийг авч сөхөн үзвэл “ном бол хүмүүний дотоод ертөнцийг бусдад дэлгэн үзүүлдэг судар мөн” гэх мөрүүд өөрийн эрхгүй тархинд харвав.

Номын нээлт 12 цагт эхэлсэн бөгөөд 12:14 минутад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуурийн дуучин Гонгорын Хайдав гуай тус номын нээлтэнд хүрэлцэн ирлээ. Мөн дараа дараагаар “Танихгүй танил” номонд багтсан алдартнуудын буухиа үргэлжлэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай зэрэг   хүмүүс хүрэлцэн ирэхэд сэтгүүлчдийн камер тус ажиллагаанд бэлтгэгдсэн цэрэг шиг  дор бүрнээ чаг, чаг дуугарч гэрэл анивалзана.

Нээлтэнд ирсэн хүндэт зочдод зохиолч номынхоо дээжийг гардуулсны дараагаар зочид номын хуудсанд гэрэлтэх ярилцлага дундаа арайхан шигтгэж амжаагүй сэтгэлийн үгсээ хэлж, хүрэлцэн ирсэн хүмүүс залуу сэтгүүлч У.Баярсайханд алга ташилтын хур буулган баяр хүргэх аж.

У.Баярсайхан номынхоо талаар ярихдаа “Залуучууд бид өнгөрсөн үеэсээ суралцах хэрэгтэй. Мөн үлгэр дууриал авах ёстой. Залуучууд маань Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Г.Хайдав, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү, нарын ярилцлагыг уншаад амжилтад хүрэхийн тулд ямар их бэрхшээл туулсныг, үнэн хүчээрээ мэдэрсэн амжилтын амт ямар байдгийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Тэгснээр та нар тухайн зорилгодоо улам их хүсэл тэмүүлэлтэйгээр хандана. Та нарт боломж бий. Эдгээр эрхэм шиг олон сайхан гавъяа байгуулаарай” гэв.

Эл ярианаас сонсохуйд ном гэдэг алдар гавъяа, эд хөрөнгийн бус оюуны үнэт зүйл юм гэдгийг баталж өгөх шиг боллоо. Номд түүвэрлэгдэн орсон эрхэм хүмүүн бүр дотоод ертөнц, оюун санааны их тунхаг, амьдарлын тань замын өргөс бүхнийг түүх сургамжит үгсээрээ та бүхний номын санд “Танихгүй танил” нэртэйгээр ийнхүү зочилж байна.

Б.Алтанхуяг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.