Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг
Ярилцлага

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

Урлаг Урлаг25/02/2026Шинэчлэгдсэн:25/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна. Эл жүжгийн гол дүрийг бүтээж буй залуу жүжигчин Д.Цолмонтой уран бүтээл, мэргэжлийн замнал болон ирээдүйн зорилгынх нь талаар ярилцлаа.

-Яагаад ОХУ-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шийдсэн бэ?

-Би 2012 онд “Сити” их сургуульд жүжигчний мэргэжлээр Ш.Мөнхтуяа багшийн удирдлага дор суралцаж байсан. Хоёрдугаар курс төгсөхийн даваан дээр манай сургуульд ОХУ-аас ирсэн багш 1-4 дүгээр курсийн жүжигчний ангийн оюутнуудад дасгал оруулж, лекц уншсан юм. Тэр үед орос багш нарын арга барил, хандлага надад маш өөр, гоё мэдрэмж төрүүлсэн. Тухайн багш Монголд ирсэн зорилго нь сүүлчийн ангиа сонгох байсан юм билээ. “Орос, Монгол хүүхдүүдтэй хамтарсан анги байгуулмаар байна” гэж хэлж байсан. Эхний шалгаруулалтаар би тэнцсэн ч дараагийн шатанд үлдэж чадаагүй. Тэр үед олон ангит кино хийгдэж, олны хэсэгт хүмүүс хэрэгтэй болсон тул ангийнхаа хүүхдүүдийг дагуулж очоод өглөөний 08.00 цаг хүртэл зураг авалтад оролцож байлаа. Яг тэр үед манай ангийн багш, КИГ-ийн ОХУ-д төгссөн багш маань утсаар холбогдоод “Чи Кемерово явах уу” гэж асуусан. Би бодолгүйгээр шууд “Тэгье” гэж хариулсан даа. Манай ангийхан “Хаашаа явах гэж байгаа юм” гэхэд нь “Орос явлаа” гэж хэлж байсан.

-Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй “Түүний буруу” жүжгийн гол дүр Константин хэр хүнд дүр вэ?

-Зохиолыг анх уншихад нэг их хүнд санагдаагүй. Харин дахин дахин уншиж, ажиллах тусам Константины сэтгэл зүйн дотоод ертөнц маш хүнд юм байна гэдгийг ойлгосон. Би 30 настай хүн 14 настай хүүхдийн сэтгэл зүйгээр шууд бодож чадахгүй. “Хэрвээ би энэ насанд байсан бол” гэж өөрийгөө оронд нь тавьж бодоход үнэхээр амаргүй санагдсан. Аавгүй өссөн, ээжтэйгээ ойлголцож чадахгүй байгаа хүүхдийн дотоод зөрчил гэдэг бол тийм ч хөнгөн зүйл биш. Сэтгэл зүйн тоглолтыг гаргана гэдэг үнэхээр их чадвар шаардсан. Энэ дүр намайг нэлээд сорьсон гэж боддог.

-Орос найруулагчтай ажиллахад ямар байна?

Би Орос сургууль төгссөн болохоор ойлголцоход илүү амар байсан. Муулах гэсэндээ биш, гэхдээ заримдаа монгол найруулагч “Хүнд хайртай болсноо илэрхийл” гэх мэт ерөнхий чиглэл өгдөг. Жүжигчний хувьд бол “Ямар хайр вэ. Анхны хайр уу, удаан хугацаанд бодож явсан сэтгэл үү.” гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Харин орос найруулагчид илүү тодорхой заавар өгдөг. Жишээ нь, “Чи энэ эмэгтэйг таван жил харж явсан, одоо л зориг гаргаж сэтгэлээ хэлж байна” гэх мэтээр нөхцөл байдлыг нарийн тайлбарладаг. Тэр нь жүжигчний ажилд их дөхөм болдог.

-“Түүний буруу” жүжгээс өмнө та “Про” театрын “Сүүлчийн бороо” жүжигт тоглосон. Хэрэв тоглох дүрээ боломж олдвол аль дүрийг бүтээхийг хүсэх вэ?

-Би Зөөгчийн дүрд тоглож байсан. Гэхдээ жүжигчин хүний хувьд эрэгтэй бүх дүр дээр тоглож үзэх хүсэлтэй. Гол дүр болох Зиловыг ч туршиж үзмээр санагддаг, мөн түүний найзын дүр ч сонирхолтой. Өмнө нь “Шадар гурван цэрэг” жүжгийн ахлагч Петревелийн дүрд тоглож байсан. Тэр дүр их яхир, зарчимч, цэгцтэй хүн. Харин “Сүүлчийн бороо”-д илүү дуу цөөтэй, эршүүд, бодол мэдрэмжээ үйлдлээрээ илэрхийлдэг дүр бий. Одоогоор өсвөр насны хүүхдийн дүрд тоглох боломж олгож байгаа “Про” театрын хамт олондоо баярлаж явдаг.

-“Түүний буруу” жүжгийн гол дүртэй таны хувьд төстэй тал бий юү?

-Ойролцоо зүйлс бий. Ээж, хүү хоёрын хооронд үл ойлголцол байдаг гэдгийг би сайн мэднэ. Би ч бас ээждээ уурлаж байсан, ээж ч надад уурлаж байсан үе бий.

Зарим хүмүүс “Манай ээж хэзээ ч над руу уурлаж байгаагүй” гэдэг. Харин надад тийм үе байсан. Гэхдээ бодит амьдрал дээр бол манай ээжийн буруу биш. Харин жүжгийн хувьд бол ээжийнх нь буруу болж гардаг. Мэдрэмжийн хувьд ижил төстэй зүйл байгаа ч бид өөр хүмүүс, өөр нас, өөр нөхцөл байдалтай.

-Цаашид бүтээхийг хүсэж буй дүр бий юу?

-Манай багш намайг хайр дурлалын, цагаан морьтой ханхүүгийн дүрд нэг их тохирохгүй гэж хэлдэг. Харин эсрэг талын, алуурчин зэрэг сөрөг дүрүүд дээр ажиллаж үзэх хүсэлтэй. Мөн С.Бямбын найруулсан бүрэн хэмжээний кинонд бас маш өөр дүрийг бүтээсэн. Ирэх жил нээлтээ хийх байх гэж хүлээж байна.

-Өсвөр насныханд хандаж юу гэж хэлж захимаар байна вэ?

-Гэр бүл гэдэг бол хүн төрөхөөс эхлээд л хамт байдаг зүйл. 10, 20 жил өнгөрсөн ч хэвээрээ байдаг. Хүн дасахаараа ойр дотныхоо хүмүүсийн анхаарал, халамжийг анзаарахаа больчихдог.

Хэрвээ гэр бүлийнхэн чинь чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдвал эхлээд тайвширч, тэд чамд юу зориулж, юу бодож байгааг эргэцүүлээд үзээрэй. Мөн эцэг эхчүүд ч гэсэн өөрсдийгөө хүүхдийнхээ оронд тавьж бодоод, бие биенээ ойлгож хүндэлж байгаасай гэж хүсдэг.

С.Марта

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026
Ярилцлага Урлаг

“Опозит” хамтлаг: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

13/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.