Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна
Ярилцлага

Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна

Урлаг Урлаг27/02/2026Шинэчлэгдсэн:27/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна. 

Уран бүтээлч, хөгжимчин, дуу зохиолч, жүжигчин мэргэжилтэй Noubold буюу Э.Оюунболд “Түүний буруу” жүжгийн гол дүрийг бүтээж, театрын уран бүтээлд ажиллаж буй талаараа бидэнтэй ярилцлаа.

-Дуулах болон жүжиглэх нь танд хэр ялгаатай санагдаж байна вэ. Адил төстэй тал бий юу?

-Дуу зохиох, жүжиглэх хоёр хоорондоо өөр зүйл мэт боловч мэдрэмжийн хувьд маш ойролцоо. Аль аль нь сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж дээр суурилж гарч ирдэг. Илэрхийлэх хэлбэр нь өөр ч, үзэгчид дамжуулах мэдрэмж ижилхэн байдаг гэж боддог.

-Жүжигчин мэргэжлээр төгссөн атлаа хэрхэн дууны уран бүтээл хийх болов?

-Би 2019 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Багаасаа хөгжимд сонирхолтой, арван жилд байхдаа бүжиглэдэг байсан. Ер нь л багаасаа урлагийн чиглэлээр явна гэж боддог хүүхэд байлаа. Кино урлагт хүч үзье гэж бодоод жүжигчний мэргэжлийг сонгосон. Явцын  дунд хөгжим, бүжиг, жүжиг гурав хоорондоо салшгүй холбоотой гэдгийг  ойлгосон.  Ингээд нэг жил дуу бичиж, эцэст нь хүмүүст хүргэхээр шийдсэн. Сонсогчдод хүрч, хүлээлтээс давсан хариу авсан нь намайг улам зоригжуулсан.

-Дэлгэцийн уран бүтээл болон тайзны уран бүтээл юугаараа ялгаатай вэ?

-Маш их ялгаатай санагдсан. Тайзан дээр бүх зүйл амьдаар өрнөдөг учраас жүжигчнээс илүү их төвлөрөл, энерги шаарддаг. Тайзны тоглолт бол тусдаа ур чадвар юм байна лээ. Харин кинонд деталь, жижиг тоглолтуудыг илүү нарийн харуулах боломжтой байдаг нь онцлог.

-“Түүний буруу” жүжгийн гол дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их баяртайгаар хүлээж авсан. Би дөнгөж жүжигчний мэргэжлээрээ жинхэнэ утгаараа ажиллаж эхэлж байгаа. Ийм боломж авсандаа талархаж байгаа. Надад итгэл хүлээлгэж, хөгжих боломж олгосонд үнэхээр баярласан.

-Энэхүү жүжгээр үзэгчдэд ямар санаа хүргэхийг зорьж байгаа вэ?

-Жүжгийн зохиолч нь оросын зохиолч Андрей Иванов Түүний “Это всё она” жүжгээс сэдэвлэн найруулагч Екатерина Шиховаг тайзнаа тавьж байгаа. Энэ жүжиг гэр бүлийн харилцаа, ойр дотны хүмүүсийн хоорондын үл ойлголцлыг хөнддөг. Нийгэмд гаднаа асуудалгүй мэт харагддаг хүмүүс гэр дотроо асуудлаа шийдэж чадалгүй явдаг байдлыг харуулна. Мөн өсвөр насныхны сэтгэл зүй, өөрийгөө илэрхийлэх гэсэн оролдлого, дотроо хадгалж буй зөрчлийг ойлгуулахыг зорьсон.

-Сэтгэл зүйн драмын жүжигт тоглоход хамгийн хүнд зүйл нь юу байна?

-Надад харьцангуй гайгүй байсан. Би өөрөө өсвөр насандаа дуу цөөтэй, дотогшоо хүүхэд байсан. Жүжгийн дүр маань надад төстэй санагдсан учраас өөртэйгөө ярилцаж, дотоод мэдрэмжээ ухаж гаргахад илүү амар байсан.

-Орос найруулагчтай ажиллахад хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Хүндрэл гараагүй. Туслах найруулагч байсан болохоор бусад жүжигчид ч орос хэлтэй учраас ойлголцол сайн байсан. Жүжгийн зохиол тодорхой учраас найруулагчийн зааварчилгааг бүрэн ойлгож ажилласан.

-“Түүний буруу” жүжгийн гол дүрд тоглоход  танд хэр ойр санагдсан бэ?

-Надад маш ойр санагдсан. Би ч бас өсвөр насандаа ийм төрлийн зөрчил, дотоод тэмцлийг мэдэрч байсан. Тиймээс дүрийг илэрхийлэхэд өөртэйгөө их ярилцаж, дотор байгаа мэдрэмжээ гаргахыг хичээсэн.

-Жүжигчин хүний хувьд ирээдүйд бүтээхийг хүсдэг дүрийн төсөөлөл бий юу?

-Кино урлагт өөрийгөө дахин сорихыг хүсэж байна. Эерэг дүрүүд ойлгомжтой байдаг бол эсрэг дүр илүү сонирхол татдаг. Амьдрал дээрээ би эерэг хүн болохоор эсрэг дүр дээр өөрийгөө сорьж, өөр өнцгөөс нээхийг хүсдэг.

-Театр, урлагт дуртай хүмүүст хандаж хэлэх зүйл байна уу?

-Манай жүжгийг ирж үзээрэй гэж урьмаар байна. Орос найруулагчтай, орчин үеийн сэдэвтэй, өнөөдрийн нийгэмд бодитоор тулгарч буй асуудлуудыг хөндсөн учраас үзэгчдэд амьдралд ойр санагдана гэж бодож байна.

С.Марта

 

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026
Ярилцлага Урлаг

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026
Ярилцлага Урлаг

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна

27/02/2026

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026

Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжгийг тайзнаа тоглоно

27/02/2026

Жанжны сэлэмт яруу найрагч ирэх сарын 13-нд тодорно

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.