Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүйсийн говийн домог
Нийгэм

Хүйсийн говийн домог

Урлаг Урлаг30/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huisiingovi0226243500322014-06-30-15-20[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчид энэ сарын 4,5ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллаж  байна.

Монголын алдарт 33-н говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр авьяас билгийн үр дүнд нээлтээ хийх гэж байна.Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ.Энэхүү уран бүтээлд 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд энэхүү үйл явдал болсон  түүхэн газар нутгийг улиран одсон он цагийн эрхэнд “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх юм.   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.