Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө
Кино

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Blackpink” хамтлагийн Жисүгийн гол дүрийг бүтээсэн “Netflix”-ийн шинэхэн цуврал болох “Boyfriend on Demand” нь дэлхий нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ кинотой холбоотой маргааныг үүсгээд байна. Зарим үзэгчид Жисүгийн жүжиглэлтийг асуудалтай гэж шүүмжилж байгаа ч цувралын амжилттай байгаа шалтгааныг инээдмийн романтик кинонд өмнө нь үзэгдэж байгаагүй шинэ дүр зурагтай болон “найз залуу” нарын дүрд тоглосон алдартай жүжигчидтэй холбон тайлбарлажээ.

Цувралын агуулгын тухайд товч дурдвал Ми-рэ хэмээх зурагт номын продюсер хийдэг эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр өөрийн стресс дүүрэн амьдралаас залхсан нэгэн бөгөөд тохиолдлоор виртуал үерхлийн тоглоомыг туршиж үзэх завшаан тохиодог.

2021 онд JTBC-ээс гаргасан драма болох “Snowdrop”-т гол дүрийг бүтээсний дараа Жисү өөр хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүдэд туслах дүр бүтээсэн ч Boyfriend on Demand нь түүний удаан хугацааны дараа гол дүрийг бүтээж буй кино гэдгээрээ онцлогтой. Жисүгийн дүр бүтээсэн кинонуудыг дурдах юм бол “Omniscient Reader: The Prophecy” болон“Newtopia”.

Гэхдээ шинэхэн уран бүтээл нь дахиад л Жисүг олны хэл амны бай болгож байна.

Жүжигчний карьераа эхлүүлснээс хойш тэрбээр аливаа үгийг сул дуудах, хоолойны өнгө нь тохирохгүй байх болон царайны хувирлууд нь муу байна гэх мэт шүүмжлэлүүдийг аваад байсан. Boyfriend on Demand-аар хүмүүс түүний жүжиглэлтийг хэр сайжирсан тухай таамаглалыг дэвшүүлцгээж байсан юм.

Киноны найруулагч болох Ким Жун Шик, Жисүгийн талаар ярихдаа түүнийг зураг авалтын туршид маш их хичээж, шаргуу ажилласан талаар нь тодотгосон байдаг. Тэр хэлэхдээ “Би Жисүг маш шаргуу ажилласан бас дүрдээ сайн уусаж орсон гэж бодож байна. Та бүхэн киноны гол дүрийг анги ахих тусам өсөж хөгжихийг харахын зэрэгцээ Жисүг ч бас жүжигчнийхээ хувьд сайжирч байгааг харах болно. Хүчин чармайлт авьяас чадварыг давж гарч ирсэн” гэжээ.

Харин Жисү үзэгчдийг түүнийг өөрт тохирсон дүрээ олсон гэж мэдрээсэй  хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

“Тоглож буй дүр маань надтай чацуу болохоор би өөрийгөө Ми-рэгийн дүрийг яг л биед төгс таарах хувцас шиг сайн гаргаж чадах болов уу гэж бодсон. Драмаг үзсэн хүмүүс намайг өөртөө таарсан дүрээ сонгожээ гэсэн сэтгэгдэлтэй үлдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Зарим үзэгчид орчин үеийн романс кино төрөл түүнд зохиж байна гэсэн сэтгэгдлүүдийг үлдээж байгаа. Түүний өмнө дүр бүтээсэн кинонууд түүхэн, уран зөгнөлт хэв маягтай байсан шүү дээ.

Хэдий Жисүг сайшаасан сэтгэгдлүүд олон байгаа ч олны танилыг маань шүүмжлэл хэзээ ч орхихгүй бололтой.

Киноны сэтгэл хөдөлгөм, уянгалаг хэсгүүдэд Жисүгийн хоолой сөөнгө гарсан бас юу гэж хэлээд буй нь ойлгогдохгүй байна гэсэн бодолтой хүмүүс ч байна. Бүр тэд Ми-рэгийн хайртай залуугийнхаа төлөө санаа зовж буй нулимс асгаруулам хэсгийг онцолж аваад цувралын турш гарсан хамгийн сул жүжиглэлттэй хэсэг гэж тодорхойлсон.

Гэсэн ч Жисүгийн өмнөх кинонуудаараа авч байсан шүүмжлэлүүдтэй харьцуулбал шинэ драма дээрээ тэр магтаал, шүүмжлэл хоёрыг тэнцүүхэн хүртэж байна. Ихэнх үзэгчид Жисүгийн жүжиглэлтийг сайшааж байгаа нь түүний жүжигчний карьерт томоохон нөлөөг үзүүлэх төлөвтэй.

Мэдээж зөвхөн Жисүгээс хамаарахгүйгээр цувралыг олны анхааралд авчирч буй зүйл бол “найз залуу” нарын дүрийг бүтээсэн жүжигчид юм.

“Boyfriend on Demand”-д Со Ин-Гүкээс эхлээд маш олон алдартай жүжигчид дүр бүтээсэн. Үзэгчдэд хайртай жүжигчдээ их сургуулийн дээд ангийн ах, үндэсний тагнуулын газрын баян өв залгамжлагч, эмч, хуульч бүр нууцлаг алуурчны дүрээр харах сонирхолтой байсан нь гарцаагүй.

Кинонд жүжигчдийг сонгож авсан баг үнэхээр сайн ажилласнаас гадна киноны өнгө төрх нь ч цэвэрхэн, орчин үеийн мэт харагдах нь анхаарлыг татдаг.

Юутай ч цувралын үзэгчдийг татах гэж ашигласан олон аргууд амжилттай хэрэгжиж байгаа бололтой. Цацагдсан өдрөөсөө хойш ганц л хоногийн дараа гэхэд “Boyfriend on Demand” нь “Netflix”-ийн олон улсын кино жагсаалтын 7-т жагсаж эхэлсэн. Хоёр өдрийн дараа хоёр байр урагшлан 5-т бичигдэх болсон байна. Мөн Ази, Америк, Европ, Ойрх Дорнод, Африкийн нийт 69 орны топ 10-т багтаж чаджээ.

Эх сурвалж: Yolo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.