Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»ТВ8 телевиз Ё.Мөнхдэмбэрэлтэй хамтран “Be strong” реалити шоу бүтээнэ
ТВ Нэвтрүүлэг

ТВ8 телевиз Ё.Мөнхдэмбэрэлтэй хамтран “Be strong” реалити шоу бүтээнэ

Урлаг Урлаг31/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран “Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong”реалити шоу төслийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоо зарлалаа. Шоуны эхний дугаарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд цацах аж.

Төслийн нүүр царай нь “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, Multiplier Ё.Мөнхдэмбэрэл байх бөгөөд тэрбээр оролцогчдын дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулна.

“Be strong” реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стайл имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил зэргийг харуулсан өрсөлдөөнт сорилтуудтай оролцогчид нүүр тулна. Үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх шинэ шоу төслийг Монгол Улсын үндэсний контент үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний контент бүтээгч ТВ8 телевиз нь 2006 онд үүсэн байгуулагдсан, энэ жил 20 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Тус телевизийн уран бүтээлчид 2020 онд тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge”, 2021 онд “Ардын журамт цэргийн мөрөөр” зургаан цуврал түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг, 2022, 2023, 2025 онд “Anuxai’s fitness show” төслийг амжилттай хэрэгжүүлж, 4 цуврал бүлгийг үзэгчдийн хүртээл болгосон. “Анхны баяр” уран сайхны кино болон “Хайрыг битгий гомдоо” телевизийн олон ангит кино бүтээсэн туршлагатай. Мөн “Экологийн цаг”, “Тос даасан монгол айл”, “Тавилан”, “Хүүхдийн нэвтэрхий толь” зэрэг нэвтрүүлэг, контентууд нь үзэгчдийн халуун талархлыг хүлээсэн билээ.

Тэдний шинэ төсөл болох “Be strong”реалити шоунд 18-45 насныхан оролцоно гэдгийг төслийн багаас мэдэгдээд байна. Харин хэдэн оролцогч оролцох болон шагналын сан одоогоор нууц байна.

Медиа салбарын шилдэг нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд өөрийн үүсгэн байгуулсан “HR Corporation”-ийн Хүний нөөцийн академийн үйл ажиллагаагаараа дамжуулан 30.000 гаруй хүнд сэтгэлгээний өөрчлөлт, манлайллын чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг хүргэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026
Кино Урлаг

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026
Дуу хөгжим Урлаг

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.