Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Олон улсын тeатрын уран бүтээлчдийн хэлэлцүүлэг боллоо.
Театр

Олон улсын тeатрын уран бүтээлчдийн хэлэлцүүлэг боллоо.

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүүдлийн театрын наадмын хүрээнд “Театрын урлаг – Хүүхэд, залууст” сэдэвт хэлэлцүүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг “Асситеж Монгол” ТББ-ын санаачлагын хүрээнд ССАЖЗЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт 15 улсын 50 гаруй уран бүтээлч, салбарын мэргэжилтэн, төлөөлөгчид оролцож, хүүхэд, залуучуудад чиглэсэн театрын урлагийн өнөөгийн байдал, олон улсын хөгжлийн чиг хандлага, шинэ санаа, шилдэг туршлагын талаар санал солилцлоо.

“Хүүхэд, залуучуудын театрын хөгжил, туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт  Австралийн “ASSITEJ”-ийн Ерөнхийлөгч Сью Гилес, Польш улсын соёлын продюсер, сэтгүүлч, театрын шүүмжлэгч Катарзина Кничалска,  Индонез улсын “Wanderlust Indonesia” төслийн удирдагч Петра Парамита, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор Д.Батсайхан, Улсын хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул нар оролцож, илтгэл, байр сууриа илэрхийллээ.

Мөн “Хүүхэд, залуучуудад зориулсан театрын уран бүтээлийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Их Британийн уран бүтээлч, судлаач Хюж Силлитое, Шведийн “Mario & Mela” театрын жүжигчин Адриен Борруат, “Рома” театрын дарга Г.Ганбат, Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар оролцож, салбарын тулгамдсан асуудал, боломжит шийдлийн талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид театрын урлагийг орон нутаг болон алслагдсан бүс нутагт хүртээмжтэй хүргэх, шинэ үеийн үзэгчдийг төлөвшүүлэх, дижитал шилжилтийн эринд нийцүүлэн хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудад онцгойлон анхаарч хэлэлцэв.

Энэхүү хэлэлцүүлэг нь олон улсын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, залуучуудын театрын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.