Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа
Оддын амьдрал

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

Урлаг Урлаг20/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Алек Болдуин 2021 онд “Rust” киноны зураг авалтын үеэр болсон галт зэвсгийн хэрэгтэй холбоотойгоор иргэний шүүхэд дуудагдаж магадгүй боллоо. Тодруулбал, уг кинонд кинонд гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан Сергей Светной жүжигчин Болдуиныг хайхрамжгүй үйлдлээсээ болж хүний аминд хүрсэн гэж буруутган, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар шүүгч уг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж шийдвэрлэжээ.

Хэрэг Нью-Мексико мужид 2021 онд гарсан. Зураг авалтын бэлтгэл ажлын үеэр Болдуины бариж байсан жижиг тайзны гар буу гэнэт идэвхжиж, галласан байна. Улмаар зураглаач Халина Хатчинс амь насаа алдаж, найруулагч Жоэл Соуса шархадсан. Болдуин өөрийгөө гох дарсан гэдгээ үгүйсгэдэг бөгөөд сумтай байсныг нь мэдээгүй гэж мэдүүлсэн.

Өмнө нь амь хохирогчийн гэр бүл түүнийг шүүхэд өгсөн ч холбогдох эрүүгийн хэргийг 2024 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Светной бууны суманд бараг өртөх шахсан гэж мэдэгдээд, Болдуин болон кино продакшн компанийг бууны аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэж буруутгаж байна. Лос-Анжелес хотын Дээд шүүхийн шүүгч Морис Лейтер хайхрамжгүй байдал болон сэтгэл санаанд санаатай хохирол учруулсан гэх нэхэмжлэлүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг зөвшөөрсөн боловч халдсан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол иргэний хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 12-нд урьдчилсан байдлаар товлоод байна.

Өмнө нь Болдуин болон киноны продюсерууд талийгаач Халина Хатчинсын гэр бүлтэй холбоотой өөр нэг нэхэмжлэлийг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн байдаг. Болдуинд холбогдох эрүүгийн хэргийг 2024 онд Нью-Мексико мужийн шүүгч хэрэгсэхгүй болгосон. Учир нь цагдаа болон прокурорууд нотлох баримтыг өмгөөлөгчдийн талд өгөөгүй гэж үзсэн юм. Харин киноны зэвсэг хариуцагч Ханна Гутьеррес-Рид нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгагдаж, 2024 онд 18 сарын хорих ял сонссон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.