Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно
Бүжгийн урлаг

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 24–29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөлөөс 2018 онд санаачлан эхлүүлсэн тус наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой платформ юм. Өнгөрсөн жилүүдэд АНУ, Канад, Австрали, Герман, Нидерланд, БНСУ зэрэг орны нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид оролцож, 400 гаруй бүжигчид, 15,000 гаруй үзэгчдийг хамруулсан байна.

Энэ удаагийн наадам нь уран бүтээлчид, бүжиг дэглээчдийн урт хугацааны хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн солилцоог нэмэгдүүлэх, бүжгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Наадмын хөтөлбөрийг өргөжүүлж, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийг урин оролцуулж буйгаараа онцлог юм.

Наадмын хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд:

1. Чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр

Олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн удирдлага дор мастер класс, лекцүүд зохион байгуулагдана. Үүнд:

  • Литва улсын бүжигчин, дэглээч Мариус Пинигисийн “Биеийн бүтээлч анатоми” мастер класс болон лекц
  • Герман улсын уран бүтээлч Киани Дэл Валлигийн “Гэрэлт бие” сургалт
  • Монгол-АНУ-ын бүжигчин, багш Түмэннасангийн Туяагийн бүжгийн багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт

Эдгээр хөтөлбөрүүд нь биеийн соматик мэдрэмж, хөдөлгөөний техник, сэтгэлзүй ба хөдөлгөөний уялдаа холбоог судлах, бүжгийг нийгмийн оролцооны хэрэгсэл болгон ашиглах боломжийг танилцуулна.

2. Бүтээлч хөтөлбөр

“Орчин үеийн бүжиг ба яруу найраг” воркшоп (Яаяа Чен, П.Болортуяа)

Энэхүү хөтөлбөр нь 9–12 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд хөдөлгөөн болон үгийн илэрхийллээр дамжуулан өөрийгөө нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэнэ.

3. Олон нийтийн хөтөлбөр ба тоглолтууд

Наадмын хүрээнд олон нийтэд нээлттэй дараах тайзны бүтээлүүдийг толилуулна:

  • “Зээр юу зүүдэлсэн бэ?” (найруулагч Ж.Мөнхцэцэг, дэглээч Н.Номин-Эрдэнэ)

Байгаль ба хүний харилцаа, экологийн эмзэг байдлыг зээрийн дүрээр илэрхийлсэн орчин үеийн бүжгийн бүтээл.

  • “Ариун хаврын тахилга” (дэглээч Д.Энхгэрэл)

Хүний нийгэм, эрх мэдэл, золиослолын тухай сэдвийг орчин үеийн хэлээр тайзнаа илэрхийлсэн бүтээл.

  • Бүтээлч хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн тоглолт

Тоглолтууд дөрөвдүгээр сарын 27 болон 29-ний өдрүүдэд Улаанбаатар театрт болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Хилчин уран бүтээлчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

09/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Торгоны зам-2026” наадамд сурагчид амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлжээ

08/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

Бүжиг дэглээч, дэд хурандаа Л.Баттөр Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “The Devil Wears Prada 2″ киноны нээлтийн улаан хивсний ёслолоос

24/04/2026

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно

24/04/2026

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

24/04/2026

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.