Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш
Ярилцлага

Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайзан дээр гал мэт дүрэлзэж, үзэгчдэдээ дүүрэн хайр мэдрүүлдэг “Mxrningstar” хамтлагийн дуучин Б.Аззаяатай ярилцлаа. Түүний дуунууд амьтай мэт бусдын зүрх сэтгэлийг булгилуулж орхидог нь ид шид гэлтэй. Бичсэн шүлгийн мөрүүдээс нь хүний амьдралын ганцаардал, хүсэл мөрөөдөл, нөхөрлөл, харууслын тухай мэдрэмжүүд урсах мэт мэдрэмж төрүүлнэ.

-Ярилцлага авах гээд таны ертенцтэй танилцах гэж хичээлээ. Үнэндээ мэдрэмжийг нь хүлээн авч чадаагүй болохоор эхний асуултаа “Ганцаардлаас гарч чадсан уу, таныг ойлгох хэн нэгнийг олж чадсан уу” гэдгийг асууя?

-Ер нь бол гарч чадсан. Гэхдээ ганцаардал чинь муухай зүйл биш байсан юм байна лээ. Ганцаараа байж сурах ёстой гэж бодсон.

-Том, жижиг гэлтгүй тайзан дээр гарч байгаа Азаа болгон өөр өөр сэтгэл, мэдрэмжтэйгээр сонсогчидтойгоо мэндчилдэг. Яг л ямар нэг зүйлээс зөвшөөрөл авч дуугаа эхлүүлдэг юм шиг харагддаг нь цаанаа утга агуулдаг уу?

-Тухайн үеийн сэтгэл хөдлөл, тайз, үзэгчдийн байгаа байдал, хувийн сэтгэлзүйн байдлаас хамаарч эхлүүлдэг. Мэндчилэх үедээ мэндлээд, заримдаа зүгээр л дуугаа дуулж, тоглочихоод буух уе бий.

-Та үзэгчидтэй дуунаас гадна үйл хөдлөл, илэрхийллээрээ харилцаж тайзаа бүрэн дүүргэдэг. Уран бүтээлчийн энэ мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?

-Үүнийг үгээр илэрхийлэх аргагүй юм шиг байна. Яагаад гэвэл энэ бидний олж хараагүй бусдын олж харсан зүйлс учраас зүйрлэхэд хэцүү санагдлаа.

“…Харанхуй бодлууд бүгд хийсээд

Хаа сайгүй түгэн одлоо

Хэзээ ч дахиж бодогдохгүйгээр алсын алсад хаян одлоо

Амар амгалангийн ертөнцөд амьдармаар байна

Ахиж эргэж харахгүйгээр тайван амьсгалмаар байна

Үүлэн чөлөөний наранг үүрд мөнхөд хармаар байна

Үсэг нийлүүлж сурсан насандаа эргэж очмоор байна…” зэрэг Дууны үг зарим хүний амны уншлага, өөр хэн нэгний сэтгэлийг хөндөх хүртлээ түгжээ.

-Дууныхаа үгийг та яаж ингэж “амьтай” болгоод байна вэ?

-Энэ дууг би 17 настайдаа бичиж байсан. Тэр үед мэдрэмжүүдээ бүгдийг шүлэг болгоод л гаргачихсан. Зургаа, долоон жилийн дараа эргээд харахаар тухайн үед бүгдийг ойлгочихсон байсан ч юм шиг. Энэ дууг бичиж байхдаа ч гэсэн амар амгалан амьдармаар, тайван амьсгалмаар байсан юм болов уу. “Үүлэн чөлөөний наранг үүрд мөнхөд хармаар байна” гэдэг нь үүрд амьдармаар ч байсан юм шиг, “Үсэг нийлүүлж сурсан насандаа эргэж очмоор байна” гэдэг нь юу ч бодохгүй аз жаргалтай гүйгээд л баймаар санагдсан байх. Одоо бол хамтлагийн ажил ихтэй, хэрэгцээ их болчихсон болохоор хүүхэд нас л хамгийн аз жаргалтай, юу ч боддоггүй юманд санаа зовдоггуй байж.

-“Mxrningstar” аяллаа эхлүүлээд зургаан жил болж байна. Өөр, өөр ертөнцтэй хүмүүсийг нэг дор зангидаж чадаж байгаа зүйлийг юу гэж бодож байна вэ?

-Биднийг хөгжим л зангидаж байна. Бид тав өөр орчинд өссөн, өөр хүмүүжилтэй, ялгаатай зан чанартай хүмүүс. Гол нь сонирхол, хүсэл мөрөөдөл нь хөгжим байсан учраас зургаан жил тасралтгүй хамт байна. Нэг ч удаа нэг нь хамтлагаагаасаа гарах талаар ярьж байгаагүй. Нэг ч удаа хэн нэгнийг орлуулах талаар бодож байгаагүй. Анх зарим нь бүтэн цагийн ажилтай байсан. Дуу хөгжмийг хоёрдогч байлгахгүй гээд тэд ажлаасаа гараад бүх цаг хугацаагаа хөгжимд болон хамтлагтаа зориулсан.

-Амьд хөгжмийн талбарт, өөрийн хүссэн уран бүтээлчийн амьдралаар амьдрах ямар санагдаж байна?

-Бид зарим хүмүүсийн хүрч чадаагүй мөрөөдөлд хүрсэн байж болох ч өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх арай л болоогүй байна. Одоогоор бол шинэ дуу хөгжим сонсох, бас зохиох тал дээр л хамаг цаг хугацаагаа зориулж амьдарч байна.

-“Mxrningstar” нэр монгол залуусын дунд орон зайтай боллоо. Одоо гадаад ертөнцөд өөрсдийгөө танилцуулахаар, ойлгуулахаар бэлдэж байгаа юу?

-Тийм. Одоогоор болох гэж байгаа тоглолтдоо хамгийн их анхаарч байна. Мөн шинэ цомгийн пянз, бусад мерч бүтээгдэхүүнүүдээ гаргаад явж байна. Эндэх ажлуудаа дуусгаад Дараагийн ажлаа бодно оо.

-Бэсрэг тоглолтынхоо үеэр хамтлаг тавдугаар сарын 22-ны тоглолтын дараа хэсэг хугацаанд завсарлахаар болсноо хэлсэн. Уран бүтээлчийн амьдрал нэгэн хэвийн үргэлжлээд байна уу, юунд зориулж завсарлага авахаар болов?

-Бусад шиг л зуны амралтаа авна. Хувь хувьдаа цаг гаргаж, өөр өөрсдийн гэсэн амьдралаар жоохон амьдармаар байна. Хөгжмөөс өөр сонирхлууд байна, түүндээ цаг гаргана. Хамтлагийн гишүүдийн зарим нь аялах байх.

-Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад өөрийн уран бүтээлээсээ санал болгооч. Бас яагаад ийм сонголт хийснээ хэлээрэй?

Эба /Г.Эрдэнэбаяр/: -“Юуны төлөө” дууг санал болгоё. Юуны төлөө амьдраад байгаагаа бодоорой.

Азаа /Б.Аззаяа/: -“Эрх чөлөө”-г сонсоорой. Манай хамтлагийн потенциалыг харуулна.

Обо /3.Оюунболд/: -Хамтлагийнхаа “Бадамлянхуа”-г сонсоорой. Энэ дууг завгүй амьдралынхаа хажуугаар өөртөө цаг гаргаад кофе уухдаа ч юм уу сонсож тайвшраарай.

Эрка /Н.Эрдэнэбаяр/: -Манай хамтлагийн “Сүнсний томьёо”. Synth cono таалагдах байх.

Эрдук /Н.Эрдэнэсайхан/: -“Уулын энгэрт” дууг сонсоод үзээрэй. Мен л их хотын амьдралаас холдоод байгальдаа ойрхон, уулын энгэрт байгаа мэт мэдрэмжийг бодож зохиосон учраас энэ дуу тийм мэдрэмж өгөх байх.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Кино Урлаг

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт “Гиннес”-ийн рекорд эзэмшигч Э.Пүрэвжав оролцож гайхашрууллаа

24/04/2026

ФОТО: “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолт үргэлжилж байна.

24/04/2026

Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ

24/04/2026

Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш

24/04/2026

О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.