Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв
Өв соёл

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

Урлаг Урлаг08/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсад ажиллах үеэрээ Венец хотын Ка Фоскари их сургуульд Монгол, Италийн эрдэмтдийн хамтарсан “Марко Пологийн Монголын ертөнц” номын нээлтэд оролцов.

Энэхүү бүтээл нь XIII зууны алдарт аялагч, судлаач Марко Пологийн тэмдэглэлд дурдсан Монголын талаарх түүхэн мэдээллийг орчин үеийн судалгаатай уялдуулан шинэ өнцгөөс тайлбарласнаараа онцлог юм. Судлаачдын үзэж буйгаар тус ном Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн соёл иргэншил, дорнын худалдаа болон соёлын харилцааны талаарх олон улсын судалгаанд шинэ хувь нэмэр оруулж байна.

Нээлтийн үеэр Тизиана Липпело сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол-Италийн хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Марко Пологийн аялал нь зөвхөн түүхэн дурсамж төдийгүй өнөө цагт хоёр орныг соёл, судалгаа, аялал жуулчлалаар холбох чухал гүүр болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монголын түүх, өв соёлыг олон улсад сурталчлах хамтарсан төсөл, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026
Өв соёл Урлаг

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026
Өв соёл Урлаг

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.