“Universe Best Songs” наадмын Гран-при шагналтан нэвтрүүлгийн хөтлөгчтэй гадаадад аялж, дуртай дуучныхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Тиймээс уламжлал ёсоор “шилдгийн шилдэг” болсон дуучин А.Хишигдалай, “UBS” телевизийн телевизийн хөтлөгч П.Одгэрэлийн хамт Парисыг зорин аялж амраад иржээ.
Тэрбээр ирсэн даруйдаа шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон бөгөөд тун удахгүй нээлтээ хийх "Зүрхээр наадагч" уран сайхны киноны дууг дуулахаар болсон байна. Энэ тухайгаа өөрийн нүүр номондоо дээрх зургийн хамт нийтэлсэн юм. Та бүхэндээ залуу дуучин А.Хишигдалайн шинэхэн зургийн цомгоос хүргэж байна.
www.URLAG.mn