Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ж.Замилан: Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ шинэ уран бүтээл туурвихад нас оройтдоггүйг мэдэрч байна
Дуу хөгжим

Ж.Замилан: Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ шинэ уран бүтээл туурвихад нас оройтдоггүйг мэдэрч байна

Урлаг Урлаг21/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилангийн “Амьдралд би хайртай” би даасан хоёр дахь тоглолтоо энэ сарын 22-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас болно.

Түүнийг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы хүү гэдгийг монголчууд сайн мэднэ. Тэгвэл энэ тоглолтынхоо талаар дуучин Ж.Замилан мягмар гараг /2026.05.19/-т хэвлэлийн бага хурал хийлээ.

Тоглолтын тасалбар зарагдаж дууссан тул зохион байгуулагчдын зүгээс 300 нэмэлт суудал гаргасныг хурлын эхэнд мэдэгдсэн юм.

Уг тоглолтын ерөнхий найруулагчаар “Сүнс” хамтлагийн Б.Эрдэнэзул ажиллаж байгаа аж. Тэрбээр”Аливаа тоглолт өөрийн гэсэн үзэл бодол, агуулгатай байдаг. Тэгвэл энэ тоглолтын хувьд Ж.Замилангийн бие даасан соло тоглолт гэдгээрээ онцлог. Сүүлийн үед Ж.Замилан маань сошиал орчинд их идэвхтэй байгаа. Ард маань сэтгэлээр их дэмжиж байгаа нь харагддаг.

Монгол гэрээр зүйрлэвэл асаж байгаа гал нь Ж.Замилан юм. Өөрийнхөө уран бүтээлээр үргэлж дулаацуулж яваарай гэсэн бэлгэдлээр энэ тоглолтыг хийж байна. Тэр 13 настайгаасаа хойш маш олон жанраар уран бүтээл туурвисан хүн. Тиймээс төдийгөөс өдий хүртэлх хийсэн уран бүтээлээ ард түмэндээ тайлагнаж байгаа гэж ойлгож болох юм” гэв.

Харин тоглолтынхоо талаар Ж.Замилан”Манай “Сүнс” хамтлаг 1994 он хүртэл бүжгийн хамтлаг байж байгаад тэр жилээс дуулдаг болж эхэлсэн юм. Түүнээс хойш хийсэн уран бүтээлээсээ тоглолтод сонирхуулна. Зочин уран бүтээлчийн хувьд Төрийн соёрхолт, дуучин Д.Жаргалсайхан, Эрдэнэт хотын “Улаан сарнай” зэрэг хамтлаг дуучид оролцоно. Голдуу хамт уран бүтээл хийсэн дуучид хамтран дуулахаар ирэх юм. Мөн манай “Сүнс” хамтлагийн маань үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдана. Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ аливаа уран бүтээл хийхэд нас оройтдоггүй гэдгийг мэдэрч байна” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.