Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Өв соёл

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Урлаг Урлаг28/05/2026Шинэчлэгдсэн:28/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг Монголбанк 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд залсан. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урласан уг бүтээлийн эх загварт тулгуурлан бүтээсэн “Чингис хаан” дурсгалын зоосыг өнөөдөр /2026.05.28/ албан ёсоор танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Монголын зоос судлалын холбооны төлөөлөл оролцлоо.

“Чингис хаан” дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор зургаан төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын сонголттойгоор худалдаанд гаргаж байна.

Түүнчлэн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой бөгөөд энэ нь зоосонд нарийн хээ, гялалзсан эффект үүсгэдэг аж.

Нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, “Дэлхийн хүн” хэмээгддэг Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь “Монголын их амар амгалан”-г цогцлоож, өрнө, дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа, төлбөр тооцоо, шинжлэх ухаан, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг онцлоод энэхүү зоос нь цаг хугацааны явцад улам бүр үнэ цэн орох түүх дурсгалын болон цуглуулга, бэлэг дурсгалын үнэт өв болохыг тэмдэглэлээ. Дашрамд дурдахад Монголбанкнаас дурсгалын зоосыг жил бүр тодорхой сэдэв, түүхт ой, онцлох үйл явдалд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлүүлдэг. Эдгээр нь хийц, загварын хувьд дахин давтагдашгүй бөгөөд цөөн тоогоор гардаг тул хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэ цэнтэй өвд тооцогддог. Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026
Өв соёл Урлаг

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026
Өв соёл Урлаг

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.