Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг тайзнаа амилна
Нийгэм

“Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг тайзнаа амилна

Урлаг Урлаг11/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
adc6a561f29125d2big8387284072014-08-11-15-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2014 оны дөрөвдүгээр улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш Монголын түүхийг социалист агуулгаар гуйвуулснаас болж бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлэх юм.

Богд эзэн хаан анхныхаа зарлигт “Би өргөмжлөлийг хүлээж, Монгол Улсын хааны ширээнд суусан нь Бурхны шашныг буман нарны гэрэлт мэт хиргүй мандуулан, хаан төрийг Сүмбэр уул мэт бат болгож, олон мянган албатыг энх түвшний соёлд оруулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр ялангуяа хан, ван, ноёдыг дараалан түмэн албат хүртэл төв шударга, хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулж хишиг тараана ” хэмээжээ.
  
200 гаруй жил харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII  Богд Жавзандамба гэгээн нар энэ "Оройн дээд" түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно. Дээрх түүхэн дүрүүдэд ҮДБЭЧ-ын дуучин МУАЖ Д.Самбуу, МУГЖ Н.Амгалан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, Х.Энхбаатар болон залуу дуучид хүч сорин авъяас билгээ дайчлан ажиллаж байна.

Энэ түүхэн дуулалт жүжгийн уран бүтээлчид Монголын түүхийн эгзэгтэй үеийг эргэн сануулж,  эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг Монголын ард түмний хувьд ямар их үнэ цэнээр олдсон хийгээд дахин хэзээ ч алдаж болохгүй зүйл гэдгийг урлагийн яруу сайхан хэлээр ард түмэндээ хүргэх зорилготой юм.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, СУИС-ийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  Х.Хашхүү, О.Цэцгээ  нар ажиллаж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.