Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно
Өв соёл

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно

Урлаг Урлаг02/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2026 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ерөнхий зохион байгуулалт, дэд бүтэц, нийтлэг үйлчилгээ, их тайзны зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, хэвлэлийн бүтээгдэхүүн зэрэг ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

03/09/2026

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.