Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ
Өв соёл

“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

Урлаг Урлаг03/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор долоодугаар сарын 11-13-нд анх удаа тэмдэглэх бэлтгэл ажил үргэлжилж байна.

Энэхүү өдрөөр 56 орны зочид, төлөөлөгчид адууны өв соёлыг гайхуулах, сурталчлах зорилгоор манай улсад хуран чуулах юм. Шадар сайд Н.Номтойбаяраар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг  Хүй долоо худагт өчигдөр /2026.06.02/ ажиллаж, бэлтгэл ажлын явцтай танилцан байршлуудыг эцэслэн тогтоолоо. Тодруулбал, Адууны  ёслолын жагсаалын маршрут, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, үзэгч, наадамчдыг хүлээн авах хэсэг, үзвэр үйлчилгээний хэсэг, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчин, иргэдийн отоглох буудаллах газрын байршлыг эцэслэжээ.

Үүнээс гадна эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилт, шинэчлэлтийн ажлуудын төлөвлөлтийг хэлэлцэж, иргэд олон нийтийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Шадар сайд “Дэлхий адууны өдөр” нь Монголын адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой тул бэлтгэл ажлыг өндөр зохион байгуулалттай, чанартай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

03/09/2026

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.