Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Оюухай-2026” яруу найргийн наадам УДБЭТ-т боллоо. Наадмын хоёрдугаар шатанд 25 найрагч шүлгээ дуудлаа.
Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Ринчиний Чойномын өв сан, үйл хэргийг түгээн дэлгэрүүлж, авьяас билгийг нь шинэ үеийнхэнд таниулан сурталчилж байгаа “Өд” сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ганболд танд талархал илэрхийлье. Бидэнд өнөөдөр оюун санааны эрх чөлөө, үнэний дуу хоолой, эрх чөлөөний дууч улам бүр хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.
“Оюухай-2026” яруу найргийн наадмын тэргүүн байр, алтан цомыг Б.Алтанхуяг өргөж, дэд байрт залуу яруу найрагч Б.Энэрэл, гутгаар байрыг Л.Торой, дөтгөөр байрыг залуу яруу найрагч П.Намуун, тавдугаар байрт яруу найрагч Э.Гантулга шалгарлаа.

