Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй
Сонин хачин

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

Урлаг Урлаг06/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Chanel”-ийн домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд 2019 онд нас барсан. Тухайн үед түүний олон сая фунт стерлингийн өв хөрөнгөнөөс Шупетт нэртэй муур нь өвлөн авч магадгүй тухай яриа гарч, шуугиан дэгдээж байв. Цасан цагаан Шупетт муурын өвлөн авах хөрөнгийн хэмжээг даруй 150 сая фунт стерлинг гэж таамаглаж байсан. Карл Лагерфельд гэрээслэлээсээ тусдаа Шупеттэд 1.5 сая фунт стерлинг үлдээсэн ч гэлцдэг.

Хэрвээ энэ бүхэн үнэн бол Шупетт бүх насаараа тансаглалаас өөр зүйлийг мэдэлгүй амьдрах учиртай юм. Гэвч дэлхийн хамгийн баян муур хэмээн нэрлэгдсээр ирсэн Шупетт яг үнэндээ юу ч олж долоогоогүй байх магадлалтай байна.

Бирман үүлдрийн Шупетт муурыг загвар зохион бүтээгчийн гэрийн үйлчлэгч Франсуаз Какоте гэх хүний асрамжид үлдээжээ. Тэрбээр өмнө нь ч Шупеттийн хамгийн ойрын асран хамгаалагч, өдөр тутмын тэмдэглэл хөтлөгч, халамжлагч нь байсан.

Гэвч Франсуаз Какоте саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Шупетт мууранд өвлүүлнэ гэж хэвлэлээр цуурч байсан мөнгөнөөс юу ч оногдоогүй. Карлын хүслийг зохих ёсоор нь хүндэтгэж, өв хөрөнгийг миний нэр дээр шийдвэрлүүлэхийн тулд би өндөр үнээр хуульчид хөлслөхөөс өөр аргагүй болсон. Би түүний хүслийг биелүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаа. Ялангуяа Шупетт юугаар ч дутах ёсгүй гэсэн хүслийг нь биелүүлэхээр хичээж байна. Энэ бол миний эн тэргүүний зорилго. Би түүнийг асарч, тэжээхийн тулд хагас цагаар ажилладаг. Шупетт хэрэгтэй бүх хайр халамж, анхаарал, асаргааг авч байгаа. Хамгийн чухал нь тэр аз жаргалтай байж, хайр энэрлээр хүрээлэгдэж, Карлын хүссэнээр хамгаалагдсан байх ёстой. Энэ асуудал нэг л өдөр тайван замаар шийдэгдэнэ гэж бид найдаж байна. Намайг хүмүүс шүүмжлэх вий гэж би айдаг. Гэхдээ Шупетт гэртээ аз жаргалтай байгаа гэдгийг л би хэлэх байна. Энэ л хамгийн чухал” гэжээ.

Шупетт муур 2011 оны наймдугаар сараас хойш Карлын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг. Анх энэ муур загвар өмсөгч Баптист Жиабиконигийнх байжээ. Жиабикони аяллаар явахдаа муурыг нь түр харж байхыг Карлаас хүссэнээр Шупетт шинэ амьдралтай болсон гэдэг. Учир нь, эзнийг нь аялалд явах хооронд Карл Шупетт мууранд салж төвдөхөөргүй их хайртай болсон байжээ.

Карл 2013 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хэрвээ хууль нь байсан бол мууртайгаа гэрлэх байсан” гэж хүртэл хэлж байжээ.

Шупетт муурыг өдгөө 14 настай гэж үзэж байна. Бирман үүлдрийн муур дунджаар 12-16 насалдаг ч чанартай асаргаа, хоол тэжээлтэй бол 15-20 жил амьдрах боломжтой ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“God of War” тоглоомын шинэ цувралд Жамсран бурхны дүрийг амилуулжээ

04/06/2026
Сонин хачин Урлаг

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026
Сонин хачин Урлаг

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.