Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ
Сонин хачин

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Боннын их сургуулийн дэргэдэх Гольдфуссын палеонтологийн музейгээс 100 гаруй чулуужсан олдвор хулгайд алдагджээ. Эдгээр олдвор нь 70-100 кг жинтэй бөгөөд зарим нь тэрбум гаруй жилийн настай юм.

Үл мэдэгдэх хүмүүс музейн хоргонуудыг онгойлгоод хамгийн үнэ цэнтэй үзмэрүүдийг авч явсан байна. Боннын их сургуулийн профессор Мартин Лангерын ярьснаар, чулуужсан олдворуудын зарим нь 10 мянган еврогоос дээш үнэтэй ажээ.

Хулгайч нар 15 шилэн хоргыг хагалж, 10-ыг нь хөшиж онгойлгосон байна. Орох хаалгыг эвдсэн ул мөр олдоогүй бөгөөд хүнд жинтэй олдворуудыг хэрхэн авч гарсан нь тодорхойгүй байгаа юм.

Боннын их сургуулийн Геологийн шинжлэх ухааны хүрээлэнд засвар хийсний дараа олдворууд хулгайд алдагдсаныг илрүүлжээ. Засварын ажил 2023 оны 12 дугаар сараас 2026 оны долоодугаар сар дуустал үргэлжсэн бөгөөд энэ хугацаанд хоргонуудыг модоор хучиж хамгаалсан байв. Харин засварын дараа модыг авахад олдворууд хулгайд алдагдсан байжээ.   Их сургуулийн захиргаанаас хулгайд алдагдсан үзмэрүүдийн гэрэл зургийг нийтэлж, интернэт, нийгмийн сүлжээнд сэжиг бүхий худалдах саналууд тавьсан тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэхийг уриалсан байна.

Харин балар эртний шувуу, эртний морь болон дэлхий дээрх хамгийн том далайн хилэнцэт хорхойн олдворуудын эх хувийг нь хуулбар болон цутгамал хэвээр орлуулан сольсон байсан тул хулгайд алдалгүй авч үлджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026
Сонин хачин Урлаг

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026
Сонин хачин Урлаг

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.