Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Харанхуйгаас сонсогдох ОРЬ ДУУ” киног үзэх ТАВАН шалтгаан
Кино

“Харанхуйгаас сонсогдох ОРЬ ДУУ” киног үзэх ТАВАН шалтгаан

Урлаг Урлаг16/06/2026Шинэчлэгдсэн:17/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Orange” энтертайнмент, VOO, “Absolute” пикчерсийн хамтын бүтээл “Орь дуу” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж буй. “Orange” энтертайнментийн 10 жилийн ойд зориулсан бүтээсэн эл олон ангит кино зургаан ангитай бөгөөд П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Б.Батмэнд, залуу жүжигчин, бүжигчин Б.Мөнхнаран нарын уран бүтээлчид тогложээ.

“Харанхуйгаас сонсогдох ОРЬ ДУУ” киног үзэх ТАВАН шалтгааныг хүргэе.

НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯРЫН ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ӨНГӨ АЯС

          Найруулагч П.Дэлгэрбаяр уран бүтээл бүрээрээ сэтгэл зүй, нийгмийн далд асуудлуудыг хөнддөг. Түүний триллер, детектив болон сэтгэл зүйн драмыг хослуулах өвөрмөц арга барил нь энэ киног улам сонирхолтой болгосон.

Б.МӨНХНАРАНГИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ

      Киноны гол дүр болох Хадааны дүрийг Б.Мөнхнаран бүтээсэн. Мөн найруулагч П.Дэлгэрбаяр кино зохиолоо түүнд зориулж бичсэн.Түүний хувьд ОХУ-д балетын жүжигчнээр суралцаж, УДБЭТ-т балетын жүжигчнээр ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт хүч үзэж буй.  Хадааны дүрээр эмэгтэй хүний дотоод хүч, тэвчээр, эмзэг бөгөөд хүчирхэг байдлыг хэрхэн амилуулсныг харах боломжтой.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ

    “Харанхуйгаас сонсогдох орь дуу” кино хүмүүсийн тэр бүр ил гаргаад байдаггүй амьдралын харанхуй тал, эмэгтэйчүүдэд тулгардаг сэтгэл зүйн болон нийгмийн дарамт, тэмцлийг маш зоригтойгоор хөндсөнөөрөө онцлогтой.

ХҮН БҮРИЙН ДОТОР ХАРАНХУЙ БИЙ

         Дүр бүрийн дотор нуугдаж буй айдас, нууц, өшөө авалт, гэмшил зэрэг хүний сэтгэл зүйн хамгийн нарийн, харанхуй талуудыг ухаж харуулдаг. “Миний дотор ч бас ийм харанхуй орон зай бий билүү” гэж өөрөөсөө асуухад хүргэхээр өрнөлтэй.

ТУРШЛАГАТАЙ КИНО БАГИЙН БҮТЭЭЛ

      Монголын кино урлагийн зах зээлд өнгө төрх, техник, дуу дүрсний чанараараа тэргүүлж буй “Orange Entertainment”-ийн 10 жилийн ойд зориулан энэхүү кино хийгдсэн. Киноны зураг авалтын тавилт, гэрэл, хөгжмийн найруулга зэрэг нь олон улсын жишигт нийцсэн өндөр түвшинд хийгдсэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026
Кино Урлаг

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026
Кино Урлаг

Райан Гослинг “Марвел”-д нэгдэж, Ghost Rider-ийн дүрийг бүтээхээр боллоо

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.