Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Кино

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг16/06/2026Шинэчлэгдсэн:16/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн сор эмэгтэй, Ардын жүжигчин С.Сарантуяа 1959 оны энэ өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд 6 хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлжээ.

Багаасаа жүжигчин болохыг мөрөөдсөн тэрбээр 16-хан настайдаа Улсын хүүхэд, залуучуудын театрын “Кепальчиш хүү” жүжигт тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Ингээд 1976-1980 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж, Х.Хайнзан, Б.Мөнхдорж нарын удирдлагад төгссөн байна. Сургуулиа төгсөж, мэргэжлийн жүжигчин болоод Э.Оюуны “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаагийн дүрээр УДЭТ-ын тайзнаа анх гарсан түүний театрт бүтээсэн дүр нь хэдийнэ 100-г давжээ. “Эмч нар” жүжгийн Бүрнээ, “Байцаагч түшмэл”-ийн Мария Антоновна, “Ээдрээ” жүжгийн Жавзан, “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Мильфорд, “Саран хөхөө”-гийн Мадимахани, “Аянгын бороо”-гийн Ши пин, “Оролмаа эх”-ийн Оролмаа, “Адууны түүх”-ийн Хулангоо гээд дурдвал олон. Хамгийн сүүлд тэрбээр Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Вронская хатагтайн дүрээр үзэгчидтэй “уулзсан”.

Тэрбээр 1999 онд Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийг байгуулж, 2003 оноос “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулж буй. 40 гаруй жилийн турш тайз, дэлгэцэнд дүрээ мөнхөлж, үзэгчдийг уярааж, уйлуулж, инээлгэж, аргадаж, ухааруулсан энэ хатагтай “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын 4 удаагийн шагналт, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчид гардуулдаг “Мөнгөн мод” цомын эзэн уран бүтээлч билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Г.Аюурзанын “Хойт насны болзоо” зохиол драмын жүжиг болж тайзнаа амилна

18/06/2026
Кино Урлаг

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

17/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026

Г.Аюурзанын “Хойт насны болзоо” зохиол драмын жүжиг болж тайзнаа амилна

18/06/2026

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026

Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Манай хувцас” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.