Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хана бодит уу” шилэн хоргон дахь оршихуйн туршилт эхэллээ
Театр

“Хана бодит уу” шилэн хоргон дахь оршихуйн туршилт эхэллээ

Урлаг Урлаг23/06/2026Шинэчлэгдсэн:23/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Орфей” театр нь дэлхийн орчин үеийн театрын урлагийн хөгжлийн ололт, амжилтыг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор 2021 онд үүсгэн байгуулагдсан. Тус театр нь анх удаа дэлхийн сонгодог зохиолын ноён оргилууд болох И.В.Гётегийн зохиол “Фауст”, Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” постдрамын жүжиг, “Бродвэй” театрын алдарт бүтээл АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал” саркастик мелодрамын жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” кабаре драм, Жорж Оурэллийн “1984” постдрамын жүжиг, БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг, Ц.Балдоржийн зохиол “Хориотой жүжиг” постдрамын жүжгийг театрын урлагийн орчин үеийн шийдэл, шинэ өнгө төрхтэйгөөр 500,000 гаруй үзэгчдэд амжилттай тавьсан.

“Орфей” театр “Зуны театр” үзүүлж байна.

Хана бодит уу?

“Орфей” театр энэ удаа “Зуны театр” төслөөрөө орчин үеийн нийгэмд түгээмэл оршдог, харагдаж байгаа атлаа хүрч болдоггүй, хамт оршиж байгаа атлаа тусгаарлагдсан хүний нөхцөлийг бие махбод, орон зай, цаг хугацааны огтлолцлоор мэдрүүлэхэд чиглэсэн перформанс–инстолляц “Хана бодит уу?” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн хэлбэр нь олон нийтийн орон зайд байрлах бүрэн тунгалаг шилэн хорго байна. Уран бүтээлч уг хоргон дотор урьдчилан тогтоосон хугацаанд тасралтгүй оршино: унтана, хооллоно, бичнэ, бодно. Ямар нэгэн жүжиглэлт, өгүүлэмж, тайлбар байхгүй. Энд амьдралын энгийн урсгал үйл явдал өрнөж, хүн хоорондын харилцааны хана, хүн-нийгмийн хоорондын хана бодит уу гэсэн асуулт эргэцүүллийг туршилтаар хийж үзүүлэх болно.

Уг төслийг Нийслэлийн соёл урлагийн газраас бодлогын хүрээнд дэмжиж байгаа бөгөөд төслийн концепц нь “хана” гэдэг ойлголтыг архитектурын хэлбэрээс салгаж, хүний оршихуйг тодорхойлдог нөхцөл гэж авч үзэхэд оршино.

Энд хана нь хаалт, хамгаалалт, тусгаарлагч, эсвэл саад бус, харин хүн, нийгэм, орон зайн хооронд үүсдэг харилцааны төлөв юм. Харагдаж байгаа атлаа хүрч болдоггүй, хамт оршиж байгаа атлаа хол хэвээр үлддэг энэ төлөв нь орчин үеийн амьдралын байнгын нөхцөл болсон. Орчин үеийн урлагийн төрлийг олон нийтэд нээлттэй танилцуулах, хөгжүүлэх, залуучууд, гадна дотны хүмүүст өнөө цагийн оршихуйн философи, асуулт, эргэцүүлэл, гоо зүй, оюун, сэтгэл зүрхний боловсролыг үзэгчдэд олгоно.

“Хана бодит уу?” төсөл нь хотын олон нийтийн орон зайд перформанс хэлбэрээр хүрэх бөгөөд Тусгаар тогтнолын талбайд зургаадугаар сарын 22-ний өдрөөс бодитоор болон сошиал сувгаар хүрнэ. Энэ төрлийн урлагийн төсөл нь Монголд анх удаа хэрэгжиж байгаа юм.

Төслийн продюсероор “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, төслийг санаачлагч, артистаар Я.Билгүүнсар,  төслийн зураачаар Б.Одсүрэн, төслийн куратороор Р.Хонгорзул, театр судлаач Т.Өөдөө, туслах найруулагчаар М.Мөнх-Эрдэнэ, техникийн найруулагчаар С.Пэлжээмаа нар ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026
Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.