Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын ардын язгуур урлагийн тоглолт болно
Язгуур урлаг

Нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын ардын язгуур урлагийн тоглолт болно

Урлаг Урлаг25/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр, “Хүрээ цам–Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд нийслэлийн дүүргүүдийн шилдэг өвлөн уламжлагчдын оролцох “Ардын язгуур урлагийн тоглолт” зургаадугаар сарын 28-ны өдрийн 17:00–18:30 цагт Төв талбайд иргэд, жуулчдад зориулан үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Энэхүү тоглолт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын өвийг сурталчлан таниулахын зэрэгцээ гадаадын жуулчдад монголчуудын уламжлалт урлаг, зан заншил, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг нэгэн дороос үзэж сонирхох боломжийг олгоно.

Тоглолтод нийслэлийн 9 дүүргийн шилдэг өвлөн уламжлагчид оролцож, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн болон үндэсний хэмжээнд үнэт өвд тооцогддог ардын язгуур урлагийн төрөл зүйлсийг толилуулна. Үүнд: дэлхийд танигдсан монгол уртын дууны уянгат аялгуу, байгаль дэлхий, хүний сэтгэлийн гүн утгыг илэрхийлсэн хөөмийн гайхамшигт эгшиг, үндэсний бүжгийн өв болох бий биелгээний уран нарийн хөдөлгөөн, тууль хайлах урлагийн өвөрмөц өгүүлэмж, лимбэний битүү амьсгааны хосгүй ур чадвар, морин хуур, икэл хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн аялгуу эгшиглэх юм.

Мөн Монгол орны олон ястан, угсаатны өв соёл, зан заншил, амьдралын хэв маягийг илэрхийлсэн үзүүлбэрүүдийг нэгэн тайзнаа цогцоор нь толилуулж, нүүдэлчдийн оюуны болон урлагийн өвийн өвөрмөц өнгө төрх, үнэт өв санг олон улсын зочид, жуулчдад хүргэнэ.

Төв талбайд болох энэхүү тоглолтоор дамжуулан дотоод, гадаадын зочид Монголын ардын язгуур урлагийн дахин давтагдашгүй өв соёлтой танилцаж, үндэсний өв уламжлалын үнэ цэнэ, уран сайхны онцлогийг бодитоор мэдрэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын соёлын амьдралын нэгэн онцлох үйл явдлын гэрч болох боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

Уртын дуучин З.Эрдэнэ-Очир анхны тоглолтоо хийнэ

14/10/2026
Язгуур урлаг Урлаг

Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав

28/09/2026
Язгуур урлаг Урлаг

П.Наранцогтын цуурын аялгуу удам дамжин эгшиглэж байна

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.