Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Тэнгэрийн хутагт” соёлын фестиваль наймдугаар сарын 14-16-нд болно
Өв соёл

“Тэнгэрийн хутагт” соёлын фестиваль наймдугаар сарын 14-16-нд болно

Урлаг Урлаг01/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говийн V дүрийн ноён хутагт, их соён гэгээрүүлэгч  Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын  фестиваль  наймдугаар сарын 14-16-нд Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв болох Хамарын хийдийн ойролцоо болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газар бусад холбогдох урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг наадмаар театр, найраг, хөгжим урлагийн цогц өгүүлэмжийг говь нутгийн байгалийн өнгө аяс, нарийн утга агуулгад нийцүүлэн олны хүртээл болгохоор зохион байгуулагчид ажиллаж байна.

Эл бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бөгөөд хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, цомнолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээчээр Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллаж байжээ.

Ноён хутагтын амьдралыг түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд сонирхолтой болсон байдаг.

Соёлын энэхүү фестиваль нь говь нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй монгол үндэстний оюун санаа, өв соёл, зан заншил язгуур мөн чанарыг илэрхийлэх томоохон наадам болж өргөжиж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

19/10/2026

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.