Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Буур хээрийн тал их түүхийн мөрийг хадгалдаг юм
Аялал жуулчлал

Буур хээрийн тал их түүхийн мөрийг хадгалдаг юм

Урлаг Урлаг02/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ гэхээр ихэнх хүний төсөөлөлд өтгөн ногоон ой, арвин устай мөрөн гол, тариан шаргал талбай буудаг.

Харин энэ нутгийн нэгэн өвөрмөц өнгө төрх нь Алтанбулаг сумын нутаг дахь Буур хээрийн тал юм.

Монгол орны хээрийн бүсийн онцлогийг хадгалсан энэхүү уудам тал нь байгалийн үзэсгэлэн төдийгүй Монголын төрт ёсны түүхтэй холбогдсон дурсгалт нутаг гэдгээрээ онцлогтой.

Буур хээрийн тал нь зөвхөн байгалийн үзэсгэлэнгээрээ бус, Монголын их түүхийн нэгэн чухал үйл явдалтай холбогддогоороо үнэ цэнтэй. Домог, хууч яриа болон нутгийнхны уламжлан өгүүлдгээр XII зууны үед Мэргид аймагт олзлогдсон Бөртэ үжинийг эрэн сурвалжилж явсан Тэмүүжин ван энэ нутагт хүрч ирэн хатнаа олж уулзжээ. Удаан хугацааны эрэл хайгуулын эцэст зорьсон хүнээ олсон тэрээр “Эрсэн хүнээ оллоо, энд буудаллая” хэмээн айлдсан гэх домог өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Түүхчдийн үздэгээр Бөртэ үжинийг буцаан авчирсан энэхүү аян дайн нь Тэмүүжиний нэр нөлөө бэхжиж, олон аймгийг өөртөө нэгтгэх эхлэл болсон чухал үйл явдлын нэг юм. Хожим Их Монгол Улс байгуулагдах зам мөрийн эхэнд бичигдэх энэхүү түүхэн үйл явдал Буур хээрийн талтай ийнхүү холбогдон үлджээ.

Өнөөдөр Буур хээрийн талд Их эзэн хааны айлдсан хэмээн домоглодог үгийг мөнхжүүлсэн дурсгалын чулуу сүндэрлэн байдаг бөгөөд жуулчид, аялагчид тус газарт очиж Монголын их түүхийн мөрийг мэдэрдэг юм.

Буур хээрийн талд хээрийн бүсийн олон төрлийн шувуу, жижиг хөхтөн амьтад нутагладаг. Өглөө эрт болон нар жаргах үеэр тал нутгийн амьдрал илүү идэвхжиж, байгаль ажиглагчид, гэрэл зурагчдад ховор агшныг буулгах боломж олгодог. Тал нутгаар сүрэг адуу давхих, салхинд найгах өвсний долгион мяралзан харагдах нь жуулчдын сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээдэг.

Мөн эндээс Монголын тал нутгийн жинхэнэ нам гүмийг мэдэрч, нүүдэлчдийн уламжлалт ахуйтай танилцах боломжтой. Малчин айлын амьдрал, өргөн уудам бэлчээр, хязгааргүй мэт үргэлжлэх тэнгэрийн хаяа нь Монгол орны өвөрмөц соёлыг  харуулна.

Буур хээрийн тал бол Сэлэнгэ нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, Монголын нүүдэлчдийн ахуй соёл, Их эзэн Чингис хааны түүхэн замналын ул мөрийг нэг дор шингээсэн онцгой газар юм. Энд ирсэн хүн тал нутгийн амгалан тайван уур амьсгалыг мэдрэхийн зэрэгцээ Монголын төрт ёсны түүхийн нэгэн хуудсыг эргэн санах боломжтой. Тиймээс Буур хээрийн тал нь Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын үнэ цэнтэй бүтээгдэхүүн төдийгүй Монголын түүх, байгалийн өвийг хослуулсан онцгой аяллын чиглэл болж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.