Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Эх орон дуудаж байна” кино үзэгчдийг байлдан дагуулж байна
Уртын дуу

“Эх орон дуудаж байна” кино үзэгчдийг байлдан дагуулж байна

Урлаг Урлаг26/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e37298561c3fae90877349740723a228original3431879082014-08-26-19-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучуудад, эх орны үнэ цэнийг мэдрүүлэхээр бүтээгдсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.

   Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж, кино театруудын тасалбарын борлуулалт нь өндөр хувьтай байгаа тус кино "Халх гол"-ын 75 жилийн түүхэн ойтой давхцан бүтээгдсэнээрээ утга төгөлдөр байгаа юм. Ийнхүү эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлэх тус киноны найруулагчаар Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны  Цэгмидийн зээ хүү В.Агар, Төрийн соёрхолт жүжигчин, найруулагч Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг нар хамтран ажиллажээ. Мөн киноны продюсерээр С.Очирхуяг ажилласан бол хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.

   Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээсэнээрээ ихээхэн онцлог тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосоны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж.  

   Эх орон, хайр сэтгэл, үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны видео рекламыг толилуулж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.