Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ
Оддын амьдрал

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

Урлаг Урлаг08/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Америкийн влоггер IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг албан ёсоор мөрдөн шалгаж эхэллээ.

Уг хэрэг долдугаар сарын 3-ны баасан гарагт Майами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болсон Аргентин, Кабо-Вердегийн тоглолтын үеэр гарсан байна. Тэмцээний үеэр Кабо-Вердегийн өмсгөл өмссөн IShowSpeed Аргентины хөгжөөн дэмжигчтэй маргаж буй бичлэг түүний YouTube сувагт нийтлэгдсэн юм.

FIFA-гаас гаргасан мэдэгдэлд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол эв нэгдэл, олон талт байдал, харилцан хүндэтгэлийн баяр юм. Эдгээр үнэт зүйлсийг үгүйсгэсэн үйлдэл гаргасан хэн бүхэнд хөлбөмбөгийн ертөнцөд орон зай байхгүй” хэмээн онцолсон байна.

Нийгмийн сүлжээнд 100 гаруй сая дагагчтай IShowSpeed (жинхэнэ нэр Даррен Жейсон Уоткинс Жуниор) ДАШТ-ий үеэр шууд дамжуулалт хийж байгаа юм. Түүний бичлэгт FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино, хөлбөмбөгчин Златан Ибрагимович нар ч оролцоод амжжээ.

Энэхүү үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппег арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан хэрэг гарсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.