Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ
Кино

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

Урлаг Урлаг09/07/2026Шинэчлэгдсэн:09/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Agent Kim Reactivated” цуврал кино “Netflix”-ийн англи бус хэлээрх контентын долоо хоногийн жагсаалтыг тэргүүлж, уг чансааг дөрвөн долоо хоног дараалан тэргүүлж байсан “Teach You a Lesson” цувралыг ардаа орхисон тухай стриминг платформ лхагва гараг /2026.07.08/-т мэдээлжээ.

Тус цувралд жүжигчин Со Жи Соб жирийн нэгэн аавын дүрийг бүтээдэг бөгөөд  гэнэт сураггүй алга болсон охиноо хайж эхэлснээр өнгөрсөн үеийн нууцаа дэлгэхээс өөр аргагүйд хүрдэг. “Netflix”-ийн мэдээлснээр, уг цувралыг өнгөрсөн долоо хоногт 10.5 сая удаа үзсэн байна.

Вэбтүүнээс сэдэвлэн бүтээсэн уг цуврал зургаадугаар сарын 26-нд нээлтээ хийсний дараах эхний долоо хоногтоо гуравдугаарт бичигдэж байсан бол энэ удаа Өмнөд Солонгос, Индонез, Боливи зэрэг 11 улсад энэ ангилалдаа хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарч, 68 улсад эхний аравт багтсан байна.

Сүүлийн дөрвөн долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлж байсан сургуулийн амьдралын тухай “Teach You a Lesson” цуврал 4.7 сая үзэлттэйгээр хоёрдугаарт бичигджээ. Тус цуврал мөн 54 оронд шилдэг 10-т багтсан хэвээр байна.

Англи бус хэлээрх киноны ангилалд Солонгосын адал явдалт, инээдмийн “Husbands in Action” кино 1.7 сая үзэлттэйгээр хоёрдугаар байрт жагссаж, өмнөх долоо хоногоос нэг байраар ухарчээ.

Англи хэлээрх киноны төрөлд “KPop Demon Hunters” кино 55 дахь долоо хоногтоо дараалан шилдэг 10-т багтаж, 3.5 сая үзэлттэйгээр зургаадугаарт бичигдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026
Кино Урлаг

Эллен Бёрстин Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

08/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.