Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хөвсгөл аймгийн Төв музей өдөр бүр ажиллаж байна
Музей

Хөвсгөл аймгийн Төв музей өдөр бүр ажиллаж байна

Урлаг Урлаг14/07/2026Шинэчлэгдсэн:14/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн Төв музей аялагч иргэдэд зориулан цагийн хуваарьт өөрчлөлт оруулан өдөр бүр ажиллаж эхэллээ.

Хоймор нутгийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч нарт зориулан өдөр бүр 8-17 цаг хүртэл ажиллаж байгаа тул Хөвсгөл нутгийн түүх, соёлын өвтэй танилцах боломжтой юм.

Төв музей 1949 онд байгуулагдсан. Чулуун зэвсгийн үеэс эхлэн XX зууны сүүл үе хүртэлх аймгийн түүх, угсаатны зүй, байгалийн холбогдолтой үзмэрийг үзүүллэгийн 3 танхимд дэлгэн үзүүлж байна.

Өнөөдөр тус музей Хөвсгөл аймгийн Түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.

Нийт цуглуулгын 40 орчим хувийг байнгын үзүүллэгийн 3 танхимд дэглэсэн соёлын үйлчилгээг олон нийтэд хүргэдэг бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ном бүтээл гаргах, судалгаа хийх, музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж түр болон нүүдлийн үзэсгэлэнгээр тогтмол үйлчилдэг.

Орон нутгийнхаа байгаль, түүх, соёл, угсаатны зүйн Шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйлсийг цуглуулан сан хөмрөгөө тогтмол баяжуулж ирсэн бөгөөд нийт цуглуулгын 60 орчим хувь сан хөмрөгт хадгалагдаж байдаг тул байнгын үзүүллэгийн танхимд төлөвлөгөөний дагуу жилд 2-3 удаа шинээр үзмэр гаргаж дэглэн үзэгчдэд музейг олон удаа давтамжтай үзэх боломжийг ханган ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Музей Урлаг

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026
Музей Урлаг

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.