Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо
Театр

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр боллоо. Тус баярт аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар мэндчилгээ дэвшүүлж, Хөгжимт драмын театр нь 50 жилийн хугацаанд соёл, урлагийн хөгжлийг манлайлан, үндэсний өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Театрын түүхт 50 жилийн ойн арга хэмжээг дэмжин 150 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд цаашид соёл, урлагийн салбарын хөгжил, хүний нөөц, уран бүтээлчдийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, Хөгжимт драмын театрын шинэ барилгын төслийг бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлж  театрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, ахмад зүтгэлтэн, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд 420 гаруй жүжиг, дуурь, 60 гаруй хүүхдийн жүжиг, 3500 гаруй тоглолт, хүндэтгэлийн концерт үзэгчдийн хүртээл болгож, үндэсний болон олон улсын түвшинд Хөвсгөл аймгийн соёл, урлагийг сурталчлан ажиллаж байна.

Түүхий хуудсыг сөхвөл, Ардын Засгийн газар хөдөө орон нутагт уран сайхныг хөгжүүлэх нь олон түмнийг гэгээрүүлэхэд улаан гэр, клубийг байгуулахыг чухалчилж байлаа.

1933 онд хуралдан аймгийн намын баг хурлаас аймгийн клуб байгуулах шийдвэр гаргасан нь Хөгжимт драмын театрын эх үүсвэр болсон байна. 1937 оны долдугаар сарын 1-нд аймгийн клуб өөрийн гэсэн байртай болж есөн хүний орон тоотой ажиллаж эхэлсэн түүхтэй юм.  1951 онд анх удаа “Эрдэнийн Дорж”  гэдэг жүжиг тоглож байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг БНСУ-д амжилттай тоглолоо

04/08/2026
Театр Урлаг

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026
Театр Урлаг

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.