Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ
Оддын амьдрал

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

Урлаг Урлаг14/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудад хэдийн танигдсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох дуучин IU болон жүжигчин И Жон Сок нар салсан болохыг тэдний агентлагууд албан ёсоор баталлаа.

Салсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсны дараа IU-ийн харьяалагддаг “EDAM Entertainment” болон И Жон Сокийн харьяа “ACE Factory” агентлагууд “Тэд үнэхээр салсан нь үнэн. Цаашид зөвхөн хамтран ажиллагсдын харилцаатай байх болно” гэж мэдэгджээ.

Хосууд 2022 онд хайр сэтгэлийн харилцаагаа олон нийтэд анх удаа албан ёсоор зарлаж байсан бөгөөд нийт дөрвөн жилийн турш үерхсэн юм.

Тухайн үед IU захидал нийтэлж, тэд олон жилийн турш хамтран ажилласан найзууд байсан бөгөөд дараа нь хайр сэтгэлийн холбоотой болсон тухайгаа хуваалцаж байв. IU болон И Жон Сок нар хоёулаа 15 настайдаа урлагийн гараагаа эхэлжээ. IU буюу Ли Жи Ын К-попын хамгийн амжилттай бие даасан уран бүтээлчдийн нэг болсон бол И Жон Сок Солонгосын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болжээ.

IU 2022 онд Сөүлийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд “The Golden Hour” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн анхны солонгос эмэгтэй дуучин болсон юм. Тэрбээр “Modern Times” (2013), “Palette” (2017), “Lilac” (2021) зэрэг амжилттай цомгууд гаргасан. Мөн 2011 оноос жүжигчнээр ажиллаж, “Hotel Del Luna” (2019), “Broker” (2022), “Dream” (2023), “When Life Gives You Tangerines” (2025), “Perfect Crown” (2026) зэрэг бүтээлүүдэд гол дүр бүтээжээ.

Харин И Жон Сок “Pinocchio” (2014), “Romance is a Bonus Book” (2019) зэрэг олон ангит киногоороо алдаршсан. Тэрбээр саяхан “Ace factory” агентлагтай онцгой гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2025 оны романтик драм “Seochodong” кинонд Мүн Га Ёнтой хамт тоглосон. Түүний дараагийн бүтээл нь “The Remarried Empress” олон ангит кино байх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026
Оддын амьдрал Урлаг

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.